Нийслэл хотынхны эрүүл мэндийн асуудал дээр хамгийн их анхаарч, санаа бодлоо чилээдэг хүмүүсийн нэг бол НЭМГ-ын дарга Б.Бямбадорж. Хэвлэлийнхнээс аль болох зайлсхийж, дөлж явдаг түүнийг папараци дурандаа онцолж байна.

Б.Бямбадорж даргын хувьд Өвөрхангай аймгаас гаралтай, хүний их эмч, эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй, төрийн захиргааны менежмент болон удирдахуйн ухааны магистр, анагаах ухааны доктор, дэд профессор цолтой нэгэн юм.
Тэрбээр НЭМГ-ын дарга болохоосоо өмнө Халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэгт асрагчаас эхлээд, сэхээний эмч, Клиникийн төв эмнэлэгт их эмч, клиникийн эрхлэгч, эмчилгээ, сувилгаа эрхэлсэн захирал, Бөөр шилжүүлэн суулгалтын их эмч, Гемодиализийн төвийн эрхлэгч, эмчилгээ хариуцсан орлогч дарга, ерөнхий захирал, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус, тус ажиллаж байсан зузаан намтартай нэгэн.


