Энэ цагийн парламентэд хамгийн их олны өмнө ил гардаг улс төрчдийн нэгээр тодроод байгаа ХЗДХ-ын сайд Х.Нямбаатарыг папараци дурандаа буулгалаа. Түүний хувьд хийх ажил үстэй толгойноос их тул аль болох ажил амьдралаа зохицуулж, зүгээр суухыг боддоггүй гэсэн.

Гэвч заримдаа автомашин нь түүний амрах орон зай ч болох нь бий бололтой.
Үүнийг итгэх мэт тэрбээр ордноос гарч ирлээ, автомашиныхаа урд суудал дээр цүнхээ тавьлаа, өөрөө хойд хаалгаа онгойлгож суугаад явж байгааг та бүхэн харж буй биз ээ.


