Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Архины хамаарал бүхий, орон гэргшы иргэдийн зорчих эрхийг хязгаарлан, эрхшээлдээ байлгаж албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Папарацци

Архины хамаарал бүхий, орон гэргшы иргэдийн зорчих эрхийг хязгаарлан, эрхшээлдээ байлгаж албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/17/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Нэр бүхий этгээдүүд нь бүлэглэн архины хамаарал бүхий, орон гэргүй иргэдийг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Их Нарт”, “Хүрэн морьтын даваа” гэх газруудад зорчих эрхийг хязгаарлан, эрхшээлдээ байлгаж албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Албадан хөдөлмөрлүүлэх/ хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, “Г” нарын 4 иргэнийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтын явцад нэр бүхий 21 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, хохирсон байж болзошгүй иргэдийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийг шуурхай томилон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ “Г” нар нь “Самарт авч явна” гэх утгатай зарыг фэйсбүүк орчинд байршуулан иргэдийг самарт авч явж, олсон ашгийг 40:60 харьцаатай хувааж авахаар сайн дурын үндсэн дээр тохиролцож явсан.
Ингэхдээ зарим иргэдийн цалин хөлсийг тухай бүр өгөөгүй, хохирогч нарын биед халдсан зэрэг нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна.
Иймд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Их нарт”, “Хүрэн морьтын даваа” гэх газруудад самарт явж, уг хэрэгт ямар нэгэн байдлаар хохирсон иргэд байвал Эрүүгийн цагдаагийн албаны 262066, 262425 дугаарын утсаар болон бичгээр гомдол, мэдээллийг хүлээн авч байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт болон хэргийн оролцогч нарт хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглодог бөгөөд хэргийн талаар цахим орчинд олон нийтэд ташаа мэдээлэл түгээж байгаа нь хэргийн нотлох баримт устах, оролцогч нарт хууль бусаар хөндлөнгөөс нөлөөлөх, холбогдогч нар оргон зайлах зэрэг бусад болзошгүй эрсдлийг бий болгож байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.