Нийтийн дууны ертөнцийн нэгээхэн хэсгийг гэр бүлийн хос дуучид эзлэдэг. Тэдний нэгэн тод өнгө болж яваа дуучид бол А.Анхбаяр, Б.Чанцалдулам нар юм. Оюутан цагаасаа амьдралаа холбосон тэдний хайр дэлгэрч 2022 онд бүл нэмсэн.
2013 онд “Учрал холын чамтайгаа”, 2016 онд “Цаг сэлгээтэй” зэрэг хамтарсан тоглолтуудаа толиулж эх орноо тойрон 21 аймгийн бүх сумдуудад тоглож байсан тэд шинэ оны эхэнд “Хайр байдаг” кино концертоо толиуллаа.

Өөрсдийн өдийгөөс төдий хүртэл туулсан амьдралын бодит үнэнээс сэдэвлэсэн кино бүтээж гол дүрүүдэд нь МУСТА Ж.Амарзаяа, Б.Ганхүү, залуу жүжигчин Р.Отгонбаяр, Р.Нандинцэцэг нарыг тоглуулжээ.
Монголын хөгжмийн урлагт кино-концертыг анх туршиж дэлгэц, тайз хоёрын нэгэн дор ихэрлүүлж, дууны дотоод хэм хэмнэлийг дүрсээр утгажуулж дүрээр урласнаараа Дуучин А.Анхбаяр, Б.Чанцалдулам нарын “Хайр…байдаг” тоглолт шинэ амьсгал авчирлаа.

UB Palace-г дүүргэж, кино концертын анхдагч болсон тэд эх орноо тойрон аялах аялан тоглолтоо эхлүүлжээ.

https://www.facebook.com/anhbayar.chantsaldulam/videos/1921964028147827
Б.Мөнхжаргал

