Ардчилсан намын дэд дарга, АН-ын УИХ дахь бүлгийн ажлын албаны дарга Ц.Оюундарийг танихгүй хүн ховор. АН-ын энэ цагийн авхаалжтай амбицтай эмэгтэйчүүдийн нэг гэгддэг түүний хувийн амьдралын тухайд тийм ч дардан байгаагүй гэдэг.

Эмэгтэй хүний амьдрал 40 наснаас эхэлдэг гэдэг оргүй үг биш болохыг харуулж өдрөөс өдөрт гялалзах түүний цог золбоо олон бүсгүйчүүдэд үлгэр дуурайл болдог нь үнэн. Монголын радиогийн бүдүүн дуут гэдгээрээ алдартай нэрт хөтлөгч М.Цагааны эрх цагаан охин тэрээр ясны сэтгүүлч, шаггүй шартай нэгэн болохоо тэртээ 2000-аад оны эхээр хийсэн “Зууны шилдэг луйвар” нэвтрүүлгээрээ тунхаглаж байв.
Хорьдугаар зууны тэргүүн баян гэгдэж явсан Ш.Отгонбилэг агсаны тухай эл нэвтрүүлэг тухайн үедээ жинхэнэ boom болж, дуулиан шуугиан гэгчийг тарьж байлаа. Харамсалтай нь алив бүхэн өр төлөөстэй байдгийнх уу, эсвэл хэлж биш хийсч ирдэг жам ёсны зовлон, хагацал байсан уу, энэ хэрэг явдлын дараа нэг их удалгүй сэтгүүлч бүсгүйн нөхөр, Монгол телевизийн зураглаач М.Наранбаатар машиндаа угаартаж амиа алдсан эмгэнэлт явдал гарсан билээ. Талийгаачийг амиа алдах үедээ үе мултарсан нууц амрагтайгаа хамт байсан гэдгийг тухайн үеийн шар хэвлэлүүдийн хуудаст байдаг. Үнэн худлыг хэн мэдлээ.
Амьдралын энэ их том цохилтын дараа Ц.Оюундарь 2 хүүхдээ аван АНУ-ыг зорьсон нь түүний амьдралын 2-р ангийн эхлэл байлаа.
Хоёр хүүхдийнхээ аавыг цаг бусаар алдаж гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан тэр хүнд он жилүүд одоо дурсамж болон үлдээ биз ээ. Харин энэ агшин бол анхны нөхрийнхөө аавтай байгаа мөч. Шавхийсэн сэтгүүлч бүсгүй гэрт нь ирж байсан мөчийг яруу найрагч Г.Мэнд-Ооёо гуай одоо ч тодхон санадаг байх. Хэдий хүү нь энэ ертөнцөөс явсан ч үргэлжлэл болсон хоёр сайхан хүү нь байгаа тул сэтгэлээ дэвтээж явдаг биз ээ.



