Утга зохиолын салбарт өөрийн өнгө төрх, бичвэрийн хэв маягаараа тодорсон зохиолч бол УГЗ Тогтохбаяр буюу Шүүдэрцэцэг. Тэрбээр өчигдөр 52 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн. Тэгвэл өнөөдөр өөрийн цахим хуудаснаа “Ээжээрээ гангарна аа” гэж ээжийнхээ тухай өгүүлсэн байна.
Тэрбээр “Геологич, минералогийн мэргэжилтэй ШУТИС-ийн профессор ээж минь одоо ч мэргэжлээрээ сургалт, зөвлөгөө өгөх ажилд уригдаастай. Өглөө санаандгүй цахимаар хэсч яваад Эрдэнэт үйлдвэрийн захиалгат “Минералогийн судалгаа шинжилгээний арга зүй” сэдэвт сургалтанд ээж минь ажилласан тухай пост олж үзээд их бахархав.
Эрдэсийн найрлага тогтоох чулуулаг шинжих нарийн мэргэжилтэй, 78 настай ээж минь маш олон сайхан шавьтай. Баялаг бүтээгч салбарын нарийн мэргэжлээр мэргэшсэн хүн.
Үнэхээр бахархаж байна. Улам гялалзаарай ээж ээ” гэжээ.

