Одоогоос 10-аад жилийн өмнө эх орондоо болон гадаадад зохиогдож буй сайхан бүсгүйн тэмцээнд амжилттай оролцож яваа мисс, загвар өмсөгч И.Төгсөө давхар биетэй зургаа дэлгэв.
Түүний хувьд хэзээнээс даруухнаараа гайхагдаж ирсэн мисс. Элдэв брэндээр биеэ хучиж, хоосон амлалтаар өөрийгөө рекламдах дургүй мисс бүсгүй арга хэмжээнд оролцохоос бусад үед үүргэвч, кетнээс салдаггүй жирийн нэгэн байсан. Гэр бүлийнхээ дэмжлэгээр тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог гэх И.Төгсөө гоо сайхан, стиль имиж, харилцааны соёл, мэдлэг боловсролд нь анхаарч, ямар ч үед хажууд нь байж чаддаг хайртай дөрвөн эгчийн бага дүү.
Дашрамд дуулгахад, элдэв засвартай миссүүд дундаас хамгийн “ориг” гэгдэж буй И.Төгсөөгийн хувьд гоо сайхны мэс засал хийлгэх болон нүцгэн зургаа авахуулах тал дээр хатуу байр сууринаас ханддаг нэгэн билээ.

