УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат уржигдар буюу нэгдүгээр сарын 30-нд бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ бичсэн байна. Харин энэ тухайгаа өнөөдөр өөрийн нүүр хуудастаа мэдээлжээ.

Ж.Мөнхбат гишүүн, Тэрбээр уг мэдэгдэлдээ нэгт, ээжийнхээ эрүүл мэндийн асуудалд, хоёрт, сүүлийн хугацаанд түүнийг зохион байгуулалттай гүтгэж буй гэх асуудалд холбогдуулан, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэх хүсэлтээ өглөө гэжээ.
Түүний хүсэлтийг УИХ-аар хэлэлцэнэ.
Харин намрын чуулган завсарлаад буй.
Хэрэв тэр гишүүн байхаа боливол Архангай аймгийг төлөөлөх нэг гишүүний суудал парламентад сул үлдэж, улмаар нөхөн сонгууль явуулах шаардлага гарна.

