Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэсэн.
Улмаар хоёр хоногийн өмнө түүнийг зодог тайлах ёслолын үеэр Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн хүмүүс гардуулсан байдаг.
Тэгвэл тус цомыг “Киви” хамтлагийн дуучин Б.Халиуны аав хийлцсэн гэнэ шүү. Энэ талаар дуучин бүсгүй өөрийн цахим хуудаснаа онцолжээ.
Хакухо М.Даваажаргал нь ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн тул цомыг үүрд хадгалуулахаар болсон билээ.