“Би Монголтойгоо адилхан”, “Монголоороо гоёдог”, “Монголын үнэртэй салхи” гэх мэт бүтээлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээж Төрд үнэлүүлж, шагнуулж явсан МУСГЗ Ш.Гүрбазарыг папараци дурандаа буулгалаа.
Өөрийн омогшил, үнэмшлээ бүтээлүүддээ буулгадаг тэрбээр сэтгүүлч, яруу найрагч нэгэн. Наадмын дэвжээн дээрээс дамжуулалт хийдэг сурвалжлагаараа тэрбээр үе үеийн үзэгч сонсогчдын анхаарлыг татаж ирсэн нэгэн билээ.
Монголынхоо газар нутгийг “дэлгэсэн тэрлэг шиг”, “татсан нум” гэж зүйрлэх дуртай тэрбээр “Дугуй хээтэй наадам” дууныхаа шүлгийг аль 1978 онд бичиж байжээ.
Уг шүлэг нь алдарт яруу найрагч Р.Чойномын таалалд нийцэж байсан гэнэ билээ. Тухайн үед Р.Чойном гуай “ Дорноговийн Ш.Гүрбазар гэсэн билүү нэг залуу “Дугуй хээтэй наадам” гэж тун аятайхан шүлэг бичсэн байна лээ. “Утга зохиол-урлаг” сониноос уншаа биз дээ хэмээж байжээ.