Хэлье гэснээ хэний ч өмнө хэлчихдэг, шударга нь дэндсэн гэмээр ил задгай яриатай дизайнер Н.Соёлмааг хүндлэх хүн олон бий. Гайхалтай загваруудаараа олон улсын наадмаас шагнал “бөөндөж”, өөрийн гэсэн салонтой болоод амжсан тэрбээр нэг хэсэг “Амьдрал аа гэж” нэртэй нэвтрүүлэг хөтөлж байсан удаатай.
Гэвч улстөржиж эхэлсэн нэвтрүүлгийн бодлого нь таалагдахаа больсон тул Н.Соёлмаа загвараа хөөцөлдөөд явчихсан гэдэг. Энэ тухайгаа дизайнер маань “Амьдрал гэдэг чинь тэр чигээрээ философи. Ярихаас ч уйтгартай” гэсэн бөгөөд ур ухаанаа шингээж бүтээсэн загварыг нь газарт чулуудаж орхидог мисс, загвар өмсөгчдийг алгадаж явснаа хүртэл нуудаггүй.
Ач, зээгээ тэвэрсэн хэдий ч өөрөөсөө 10 гаруй насаар дүү залуутай хамт амьдарч, хамраа өндөрсгөсөн Н.Соёлмааг ааштай, адтай хэмээн ярилцдаг.
Хэдийнэ 60 насны босго давж эмээ нарын эгнээнд шилжсэн түүнийг сураглах хүн бишгүй. Тэгвэл тэрбээр ахмадын амралт хэссэн шиг ээ, ач зээ нартаа хошуу дэвссэн шиг ээ, үе тэнгийн хөгшчүүлийг хөгжөөсөн шиг ээ байрныхаа гадаа налайж суух болсон гэнэ.
Тэтгэвэрт гарсан ч тэрслүү хэвээрээ олныг бужигнуулдаг эмээ нарын нэг болсон тэрбээр хаа нэг загварын шоунд харагдаж, хал залуухан дизнайнеруудад зөвлөгөө өгдөг болсон сурагтай.