Нүүрсээ биржээр борлуулах гэж байгаатай холбогдуулан БНХАУ-ын 150 нүүрсний харилцагч Монгол Улсад ирнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын мэдээлснээр, тэдгээр харилцагч нарт цаашдаа нүүрсээ биржээр борлуулах болсон талаар танилцуулах аж. Мөн биржээр нүүрс борлуулах, худалдан авахын давуу талын мэдээллийг хүргэх юм.
Ташрамд дурьдахад, Монгол Улс 2024 ондоо багтаад экспортлох нүүрсний 50, 60 хувийг биржээр, 2025 ондоо багтаад экспортлох бүх нүүрсээ биржээр зарахаар төлөвлөж байна.