Үүрийн телефоны хамгийн том газар хэмээн өөрсдийгөө хөөрөгддөг Мобиком корпароци өөрийн цахим хуудаснаа сар шинийн хямдрал зарлаж, бэлэн мөнгөөр iphone 14 болон iphone 14 promax гар утаснуудыг худалдан авсан хүнд 3 сарын турш сар бүр 200 GB дата бэлэглэхээ амалжээ.
Ингэхдээ утас тус бүрийн үнэ нь 5,2-8,1 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж буйг онцлоод, багтаамжаасаа шалгааж өөр өөр үнэтэй байгааг онцолсон байна.
Гэтэл зах зээл дээр тус утаснууд нь 4.8-7,9 хооронд байх аж.
Мобикомын хувьд бусад гар утас борлуулагч, гар утасны төвүүд шиг Хонг Конг улсад угсарсан утас борлуулдаг гэх яриа байдаг. Үнэн худлыг хэн мэдлээ, хэлбэр хий, чанарын хувьд бусад газраас авсан гар утаснуудай яг ижилхэн байдаг билээ.
Ямартаа ч, “Мобиком”-ынхон “мангар” хүн маллаж байгаа юм шиг маркетинг хийж “бэлэг” гэх нэртэй 200GB датагаа үнийн зөрүүгээр нь худалдахаа болино уу.