Төмөр замыг тойрсон дуулиан шуугиан тасраагүй байгаа энэ цаг үед УБТЗ-ын ажилчдад үйлчиддэг журам эрх тэгш үйлчилдэггүй болохыг тус газрын дарга Х.Хэрлэн, УБТЗ-ын хүүхдийн секторын дарга Л.Янжмаа нар өөрсдийн үйлдлээрээ харуулжээ.
Тодруулбал, төмөр замын ажилчдын хүүхдүүдийн цэцэрлэгийн асуудал хариуцсан Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа өнгөрсөн сард ажлын байрандаа архидан согтуурсан гэх үндэслэлээр ажлаасаа халагджээ. Гэвч халагдаад сар шахам хугацаа өнгөрч байхад УБТЗ-ын дарга Х.Хэрлэн тушаал гаргаж, Л.Янжмааг буцаан ажил албан тушаалд нь томилсон байна.
Уг асуудалд нийт төмөр замчид ихээхэн бухимдалтай байгаа бөгөөд алдаа гаргасан хэн бүхэнд хатуу хариуцлага тооцдог гэх УБТЗ-ын дотоод дүрэм, журам төмөр замчдад эрх тэгш үйлчлэхгүйг онцолж дараах баримтуудыг цахим хуудаснаа дэлгэжээ.
Ямартаа ч, архидан согтуурах асуудалтай хүнээр төмөр замчид хүүхдүүдийнхээ асуудлыг шийдүүлж, хүүхдүүдийнхээ хүмүүжлийг итгэлтэйгээр даатгаж чадахгүй биз ээ.
Мөн УБТЗ-ын дарга Х.Хэрлэн ямар үндэслэлээр Л.Янжмааг эргүүлэн ажилдаа авсныг төмөр замчдад ил зарлахыг шаардаж байна.