Нөмрөг банздоо буюу Вансэмбэрүү. Энэ ургамал нь зөвхөн өндөр уулсын тагийн бүслүүрт буюу далайн түвшнээс дээш 2500-3500 метр орчмын өндөрт хад, асга, асгаргын чийгтэй хөрсөнд энд тэнд ургах олон наст өвслөг ургамал юм. Вансэмбэрүү цэцгийг Монголчууд эртнээс “Тэнгэрийн цэцэг” хэмээн хүндэлж ирсэн билээ. Тийм ч учраас ихэд хүндэтгэн дуундаа мөнхөлсөн байдаг.
Төрийн соёрхолт яруу найрагч Бэгзийн Явуухулангийн шүлэг, Дэмбэрэлийн Даваасамбуугийн хөгжим “Вансэмбэрүү цэцэг” дууг мэдэхгүй монгол хүн үгүй билээ. Энэ дууг мэргэжлийн уран бүтээлчдээс гадна дуунд дуртай жирийн сонсогчид ч дуулсан байдаг. Хамгийн сүүлд дуучин Вандангийн Базаррагчаа дуулжээ. “Вансамбэрүү цэцэг” дууг хэн сайн амилуулсанг эрхэм уншигч та бүхэн дүгнэх биз ээ.
Ижий бурхантай дүйцэх
Тэнгэрийн цэцгийн өлмийд сөгдөмүү.
МУГЖ Б.Энхбат “Вансэмбэрүү цэцэг”
МУГЖ, Дуучин Д.Дуламсүрэн “Вансэмбэрүү цэцэг”
“Эрхэс” хамтлаг “Вансамбэрүү”
“Вансэмбэрүү цэцэг”
Дуучин В.Базаррагчаа
https://www.youtube.com/watch?v=1QMtyfZfDrA
Бэлтгэсэн Б.Мөнхжаргал
1 сэтгэгдэл
Дуучин Энхбат агсны дуулсаныг гүйцэх дуучин алга. Гэхдээ дуу нь зөвхөн Энхбат агсанд тохиромжтой ч дуу байж магадгүй ээ.