Емартын урд хэсэгт Хурд групп шинэ хорооллын орон сууцнуудыг иргэдийн дургүйцэл хэл амтай эхнээс барьж дуусгаж байгаа аж.

Тэгвэл тус хотхоны чанар хийцийн талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа арматур зүүж барьсан хэмээн бичиж олныг цочирдуулав.
Тодруулбал, Bajii Tsoodol гэх сошиал хэрэглэгч “Чингис зочид буудлын хашаан дотор Хурд компани ямар ч зөвшөөрөлгүй тэр бүү хэл А даалгавар ч аваагүй бүхэл бүтэн хороолол бариад дуусч байна.
НМХГ- аас барилгыг зогсоох акт тавьж торгууль ноогдуулсан мөн Шүүхээс зогсоох шийдвэр гаргасан ч огт тоолгүй хорооллоо барьсаар дууслаа.
Энэ хорооллын барилгуудад хэн ч хяналт тавиагүй яаж юугаар барьсан бүү мэд газар хөдлөлтийн эсэргүүцлийн талаар ярих ч юм биш..
Зөвхөн энэ блок гэхэд л 4 давхар хүртэл нь барьж байхдаа буруу харуулж барьснаа мэдэх жишээний. Мэдэнгүүтээ молтогдож нураагаад суурийг нь үлдээж бетон дундаас арзайж сарзайж үлдсэн арматурыг тэгшилж байгаад зүүж залгаад дээш нь 25 давхар барьчихсан. Ажилсан арматур дахин ашиглахгүй гэдэг алтан дүрэм нтр энд түй ч хамаагүй.
Зөвхөн энэ блок л гэхэд л ийм аймаар зөрчилтэй баригдаж байхад бусад блокнуудын яаж гурилдсаныг ёстой бурхан л мэдэх байх.
Ийм улайм цайм 100% хууль бус технологийн бус баригдаж байгаа хорооллуудаа яг одоо журамлаж нурааж аюулгүй болгож арга хэмжээ авч эхлээч ээ” хэмээн бичжээ.

