Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Алтанбулаг боомтын гаалийн байцаагч хоёр машин архи хууль бусаар хил нэвтрүүлжээ
Папарацци

Алтанбулаг боомтын гаалийн байцаагч хоёр машин архи хууль бусаар хил нэвтрүүлжээ

Эрхэм админBy Эрхэм админ02/17/2023Updated:02/17/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг хилийн боомтын гаалийн улсын байцаагч Отгонбаяр эрх мэдлээ урвуулан их хэмжээний архи, согтууруулах ундаа гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлжээ. Түүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд 48 цагийн хугацаатай албадан саатуулж, улмаар яллагдагчаар татан үргэлжлүүлэн цагдан хорих санал тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн аж. Гэвч тус шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан гэнэ. Нэг нутаг оронд амьдардаг, бие биенээ таньж мэддэг, нийтийн албан тушаалтнууд ийнхүү нөгөөгөө хаацайлж байгаа тухай орон нутгийн хэд хэдэн эх сурвалж бидэнд мэдээллээ.

Хүчин төгөлдөр үйлчилж буй Гаалийн тухай хуулийг дагалдуулан баталсан Татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журмын 4.1.10-т “Орох урсгалд байрлах татваргүй барааны дэлгүүрийн бараанаас зорчигчид архи, дарс, шар айргийг Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд гаалийн болон бусад албан татваргүй оруулахаар заасан тоо хэмжээгээр худалдах”-аар заасан. Харин Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 2.3.1-т заасны дагуу бол архи, дарс тус бүр хоёр, шар айраг гурван литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүйг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх журамтай.

Энэ журмыг зөрчин 2023 оны нэгдүгээр сард Алтанбулаг боомтын гаалийн улсын байцаагч Отгонбаяр татваргүй барааны дэлгүүрүүдээс хоёр машинд ачсан их хэмжээний архи албан тушаалаа ашиглан нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон аж.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.