Нийтийн дууны ертөнцөд уянгын дууг уяартал дуулдаг дуучид цөөнгүй. Тэдний нэг бол “Цэцгэнд төөрсөн эрвээхэй”, “Бор борын бялзуухай”, “Эр хүн шиг эр хүн” дуунуудаараа олны танил болсон Л.Чулуунбаатар юм.
Хуучины сайхан дуунуудаас “Ханийн дуу”-г сонгон шинэчлэн дуулсан нь түүнийг дахин нэг шат ахиулж үзэгдээс өндөр үнэлэлт авсан. Дуулсан дуу болгон нь хит болдог гэхэд хилсдэхгүй уг дуучинг дотортой, сэтгэлтэй хэмээн урлагийнхан нь ихэд хүндэлдэг аж.
“Өөрийнхөө сэтгэлээс уран бүтээлийнхээ шанг үзэгчдийнхээ алга ташилтаас мэдэрдэг” …тэрээр манай дуранд ийнхүү өртжээ.


