Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Дуучин Г.Эрдэнэчимэг Алтангадас одон хүртэв
Папарацци

Дуучин Г.Эрдэнэчимэг Алтангадас одон хүртэв

Эрхэм админBy Эрхэм админ02/17/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шуранхай хамтлагийн дуучин гэдгээрээ олонд танигдсан уртын дуучин Г.Эрдэнэчимэг Алтангадас одон хүртжээ. Дуучин бүсгүй өнгөрсөн 2022 онд өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолтоо нийслэл, 21 аймгаар явж тоглосон.
Түүний “Таминээ” дуу өнгөрсөн оны хит дуунуудын нэг болж байв.
Тэгвэл өдгөө Алтангадас одон энгэртээ гялалзуулах болсон Г.Эрдэнэчимэгийн талаарх мэдээллийг хүргэе. Тэрбээр 1984 онд Архангай аймгийн Булган суманд мэндэлжээ. 1984 оных. Тэрээр дунд сургуульд байхаасаа дуулж бүжиглэдэг авьяаслаг нэгэн байсан гэдэг. 2007 онд “Оюутан мисс, мистер” шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан удаатай. Монголд миссийн титэм зүүсний дараа Солонгост зохиогдсон олон улсын “Мисс мистер”-ийн тэмцээнд оролцож байжээ.
2008 оноос Монгол ардын дуунуудыг этник чиглэлээр дуулдаг, СУИС-ын дуулаачийн ангийг төгссөн гурван бүсгүй “Шуранхай” нэрээр танигдаж байсан. Г.Эрдэнэчимэг, Д.Үүрийнтуяа, Б.Номин-Эрдэнэ нар хөгжмийн зохиолч М.Эрдэнэбаатар, зохиолч СГЗ Ш.Гүрбазарын “Шуранхай” дууг хамтран дуулснаар хүмүүс тэднийг хамтлаг гэж ойлгох болжээ. Тэд анхандаа хамтлаг гэж дуудуулахаасаа их л ичдэг байсан гэдэг.Анх 2008 оны хоёрдугаар сард тэд “Шуранхай” хэмээх бие даасан тоглолтоо хийж байсан бөгөөд дараа жил нь “Ивэлсэн сүү” нэртэй хоёр дахь бие даасан тайлан тоглолтоо хийж байлаа. “Шуранхай” хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш гурван цомог гаргаж хоёр тоглолт хийсэн байдаг.
2009 онд дуучин бүсгүй нийтийн дууны ханхүү гэгддэг МУГЖ С.Жавхлантай гэрлэсэн. Удалгүй “Шуранхай” хамтлаг ч тарж, гишүүд тус тусын уран бүтээлээ хийх болсон байна. Тэрбээр “Хар хархан харц” дууг нөхрийн хамт дуулсан нь үзэгчдэд ихээхэн таалагдаж, Монголоос “ютүб”-д хамгийн их үзэлттэй дуу болж байсан юм. “Монголоороо төв”-өө нээв. “Монголоороо төв” нь үндэсний хувцасны урлантай. Урландаа монгол хувцас, эсгий ширмэл ширдэг зэргийг урладаг байна.
Мөн монголоор “Конгурэй” хэмээн тархсан “Хонгор үр минь” дууг анх удаа монгол хэлээр сэргээн дуулжээ.
2020 онд Үндэсний урлаг, Монгол өв соёлоо түгээх чин хүсэлтэй уран бүтээлч, дуучин Г.Эрдэнэчимэгийн “Нэг голын ус” дууг үзэгч олны сонорт хүргэв. Уг дууны клип шинэлэг өнгө төрх бүхий орчин үеийн зураглалыг хөдөө талын байгалийн үзэсгэлэнтэй хослуулан дүрсэлсэн нь үзэмж нэмсэн хэмээн хүмүүс ам сайтай байв.
Өдгөө дөрвөн хүүхдийн ээж тэрбээр “Би гар урлалыг их сонирхдог. Сонирхож байтал эсгий урлал их гоё санагдсан. Ямар л бол ямар ч хэлбэртэй болгож болдог. Ямар ч өнгөнд оруулж, юу ч хийж болдог. Хэрвээ жижигхэн болчихвол татаад сунгачихна. Том болчихвол норгоод шидээд байвал жижигхэн болчихдог гоё материал болохоор эсгийгээр олбог, ширдэг гээд юу л бол юу хийж болно. Эсгий урлал, эсгийн дээрээ оёж шиддэг учраас гар урлал гэж оруулсан. Манай төвийн багш нар бүгд гар урлалд сурчихсан, тэрэндээ их дуртай. Хичээл заачихаад зав чөлөө гарвал нөгөөхөө бариад оёж шидээд суучихдаг” гэсэн байдаг.
Мөн “Хүүхдүүдэдээ дээл оёж өгөх дуртай. Яагаад гэвэл миний оёсон дээлийг голдоггүй, их урамтай /инээв/. Ямар гоё юм бэ, миний ээж надад дээл оёж өгдөг мундаг гээд л хүүхдүүд маань хайрын үгийг харамгүй зориулдаг. Нээх гоё мэдрэмж авдаг болохоор хүүхдүүдэдээ дээл оёх дуртай. Нөхөртөө цамц, хөдөө гадаа өмсч явах дээл оёж өгсөн. Жаахан мурий хазгай оёчихсон байсан ч цаанаа л гоё байна гээд л надад маш их урам өгдөг. Хааяа урам авах гээд хувцас оёж өгдөг ш дээ” гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.