Урлагийнхан дундаа “рок мангас” хэмээн хочлогддог эрхэм бол найруулагч, продюсер Р.Мөнхсайхан юм. Түүний хувьд өдгөө 50 насны босго хэдийнэ алхаж, стиль имиджээ ч даруухан болгосон байна. Гэвч Рок хөгжим, мотоцикль, саравчтай малгай, нүдний шилгүйгээр төсөөлөхийн аргагүй.
“Урлагт нэг л орсон бол гарна, орхино гэж байдаггүй юм. Хичнээн завгүй гүйж явсан ч гитараа, дуу хөгжмөө санана” хэмээдэг тэрээр өнөөдөр Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

