Сүүлийн үед олны танил эрхэм, оддын үзмэрч хэмээн нэрлэгдэх болсон Нямаа сар шинийн баяраар өвөрмөц өнгөлөг дээл хувцсаар гоёжээ.
Хэзээний ганган хээнцрээрээ алдартай тэрбээр суусар малгай, орчин үеийн загвар хийцтэй хурган дотортой хантаазаар гоёсон нь зохьсон гэж ванлий.
Мөн өөрийн стильдээ өөрийнхөө тахиж дээдэлдэг лусыг билэгдэж могойн арьс шиг өнгө, материалаар дээл урлаж өмссөн нь олны анхаарлыг татаж байв.
Түүнчлэн, шүрэн эрдэнэ бүхий үсний зүүсгэл, гоёлоор чимсэн нь түүний хөрөнгө, бэлтэй нэгэн болохыг илтгэх мэт.
Ямартаа ч, ид шид увьдасаараа олныг гайхшруулдаг эрхэм үзмэрч маань өмссөн зүүснээрээ их хотын сайхан бүсгүйчүүдийн эгнээнд яахын аргагүй орох болсныг уншигч та биднээр бичүүлэлтгүй мэдрэх болсон биз ээ