Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ижил нэрээ ашиглан худал ярьжээ
Папарацци

Ижил нэрээ ашиглан худал ярьжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/28/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ зунжингаа сошиал ертөнцөд хүн бүрийн сторид Монгол орны гайхамшигт газруудтай хамтдаа аялсан дуу бол “Монгол миний эх орон”.

Уг дууны шүлгийг П.Гантөмөр, хөгжмийг Ц.Төмөрбаатар бичиж анхлан МУГЖ Н.Чулуунхүү түмэн олондоо хүргэсэн.

Урьд өмнө тэр бүр хүмүүсийн анхааралд өртөж байгаагүй ч бүтээгдээд олон жил болсон уг дууны шинэчилсэн хувилбар нь залуу үеийнхэнд ихэд таалагдсан гэхэд хилсдэхгүй.

DJ Naab “Монгол миний эх орон“ дууны хөгжмийг найруулгыг шинэчлэн “My beautiful Mongolia” хэмээн нэрлэж олон нийтэд анхлан цацсан. Тэр үеэс энэ дуунд дурлах залуусын тоо эрс нэмэгдэж уг дууг жинхэнэ хит болгосон.

Харин 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Ийгль телевизийн эфирээр цацагдсан хөгжмийн нэвтрүүлэгт уг дууны шинэчлэсэн найруулгыг хийсэн DJ NAAB-тай ижил нэртэй хүн уг уран бүтээлийг хийсэн мэтээр ярьжээ.

Дууны шинэчилсэн найруулгыг бүтээсэн DJ NAAB болон түүний хамтран зүтгэгчид энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

Та бүхэн минь Сар шиндээ сайхан шинэлж байна уу.

2023 оны 2 дугаар Сарын 23-ны өдрийн Ийгль телевизийн эфирээр цацагдсан хөгжмийн нэвтрүүлэгт П.Гантөмөрийн шүлэг, Ц.Төмөрбаатарын ая, МУГЖ Н.Чулуунхүүгийн дуулснаар олны хүртээл болсон “Монгол миний эх орон” дууг миний бие, өөрийн баг, хамт олонтойгоо шинэчлэн найруулж олны хүртээл болгосныг тухайн уран бүтээлийн ажилд огт хамаагүй NAAB гэх хүн хийсэн мэтээр олон нийтэд мэдээллэж, нэврүүлжээ.

Энэхүү уран бүтээлийн хөгжмийн найруулгыг шинэчилж, дүрсжүүлэх ажлыг миний бие одоогоос зургаан сарын өмнө буюу 2022 оны наймдугаар сарын 7-ны өдөр өөрийн уран бүтээлийн DJ Naab нэрээр “ My beautiful Mongolia” хэмээн нэрлэж олон нийтэд анхлан цацсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 4-нд дуучин Цогсогмаагийн хамтаар дахин дүрсжүүлж олон нийтэд хүргэснийг хариуцлагатайгаар мэдэгдэлж байна.

Гэтэл уг уран бүтээл дээр огт ажиллаагүй хүнийг тухайн ажлыг хийсэн мэтээр яриулж, ижил нэр ашиглах замаар өөрийн эфирээр цацсанд харамсаж байна.

Хэдийгээр би тухайн уран бүтээлийн анхны зохиогч биш боловч, уг дууг шинэчлэн найруулж, залууст дахин хүргэх ажлыг гардаж хийсэн хүний хувьд Ийгль телевиз нэвтрүүлгээ хийхдээ судалгаа хийгээгүй, оюуны хөдөлмөрийг үнэгүйдүүлж, хариуцлагагүй хандсан нь урлагт хайртай, бор зүрхээрээ хөдөлмөрлөж яваа олон залуусын урмыг хугалсан үйлдэл боллоо.

Тиймээс энэхүү үйлдэлдээ уучлал гуйж, залруулга гаргаж адилхан уран бүтээлчдийн хувьд ёс зүйтэй, хүндэтгэлтэй хандахыг Ийгль телевиз, тухайн нэвтрүүлгийг бэлтгэж, цацсан уран бүтээлчдээс шаардаж байна.

Оюуны өмчийг дээдэлж, урлагийн хөгжлийн төлөө хамтран ажиллана уу.
Eagle News

AUDIO CREDITS
Producer: DJ Naab
Singer: Ujima
Composer: Ts. Tumurbaatar
Lyrics: P.Gantumur
Mastering: Erdoso Jarar Record

VIDEO CREDITS
Video Production: Photohub Mongolia
Model: Maaya
Director:Khash-Erdene
Director of photography: Abi Abi Djr
Video editing: Sanch1R

Manager: Gori

(C) 2022 AriMa Contents

https://www.facebook.com/naabaa.ihes?mibextid=LQQJ4d

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.