Хошин урлагийн Х-ТҮЦ хамтлагийн жүжигчин Н.Онон хүүгээ хилийн чанад уу үдлээ.
Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа тэмдэглээд “Аав бол нулимсаа хүүдээ үзүүлэхгүй гэж хар шил зүүсэн болно. Шилний цаана нулимсны үер… Хүүд минь сайн сайхныг ерөөж тусалж дэмжсэн бүх ах дүү, найз нөхөд, танихгүй хэрнээ эчнээ таньдаг бүх хүмүүст баярлалаа”гэжээ.
Түүний хүү өнгөрсөн хавар цэргийн алба хааж ирсэн юм.
Жүжигчин Н.Ононгийн хувьд гурван хүүхэдтэй. Том охин нь айл гэрийн эзэгтэй болж тусдаа амьдарч байгаа бол, бага охин нь дунд сургуулийн ахлах ангийн сурагч юм. Харин өнөөдөр хилийн чанадыг зорих хүү нь дундах хүүхэд нь билээ