Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Чингис хаан” музейд хуурамч баримтаар эртний эдлэл худалдахыг завдсан хүмүүсийг шүүхэд шилжүүллээ
Папарацци

“Чингис хаан” музейд хуурамч баримтаар эртний эдлэл худалдахыг завдсан хүмүүсийг шүүхэд шилжүүллээ

Эрхэм админBy Эрхэм админ02/28/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эртний сүм, хийдийн туурь, булш, хиргисүүр хууль бусаар малтаж, түүх соёлын болон шашны эд зүйл олборлон борлуулахыг завдсан хүмүүсийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж эхэлжээ.

Б.Энхболд, Ц.Батболд, Б.Алтаншатар, Н.Лхагвадорж нар хамтран Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Архангайн Хотонт сумын нутгаас хууль бусаар археологийн малтлага хийж, XIX-XX зууны үед хамаарах бурхны шашны эдлэл хэрэглэл, өв соёлыг илэрхийлэх түүхэн дурсгал бүхий 100 гаруй эд зүйл гарган авч, Чингэлтэй дүүргийн нутаг дахь эртний эдлэлийн “Авдар” гэх дэлгүүрт хадгалж борлуулахыг завдсан хэрэгт холбогджээ. Ингэж хууль бусаар малтлага хийхийн тулд гол зохион байгуулагч гэх Б.Энхболд нь хамтрагч нартаа зардлын мөнгө шилжүүлэн олгосон гэдгийг ч хууль сахиулагчид тогтоосон байна.

Уг хэргийн холбогдогч нарын нэг нь зөвхөн хууль бусаар археологийн малтлага хийгээд зогсохгүй, хуурамч баримт бүрдүүлж, “Чингис хаан” музейд археологийн 80 гаруй эд зүйл худалдахыг завдан холбогдох албан тушаалтантай нь тохиролцож байсан гэнэ. Тодруулбал, манай улсын нутаг дэвсгэрээс олддог эртний булш, бунхан, хиргисүүрээс олддог, нийтийн тооллын өмнөх хоёр мянган жилээс манай тооллын XV зууны үед хамаарах олдворуудыг Англи улсын “Timeline auction limited” компаниас зохион байгуулдаг цахим дуудлага худалдаанаас авсан мэтээр баримт бүрдүүлж, “Чингис хаан” музейд худалдах гэж байсан аж.
НПГ-аас дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 25.4-1, 25.4-2 дахь хэсгийн “Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн, түүнийг санхүүжүүлсэн”, 25.5-1-ийн “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан”, 23.2-1 дэх хэсгийн “ Хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Ташрамд дурдахад, прокурорын байгууллага энэ сарын 20-24-нд хэрэг бүртгэлтийн 29 775, мөрдөн байцаалтын 2679 хэрэгт хяналт тавьснаас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, өмчлөх эрхийн эсрэг 18, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг найм, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гурав, хууль бусаар ан агнасан хоёр, авлигын нэг гээд нийт 64 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, Ховор амьтны жагсаалтад багтсан хар сүүлт агнаж, тээвэрлэсэн нэгэн иргэнд холбогдох хэрэгт Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5-1-т заасан хууль бусаар ан агнасан гэх үндэслээр яллах дүгнэлт үйлдсэн бол зэрлэг гургуул, зэгсний зэрлэг гахайг агнаж, тээвэрлэсэн хүнд холбогдох хэрэгт Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас мөн дээрх зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.