“Боловсрол” телевизийн “Оддын академи” шоунаас төрөн гарсан “The Wasabies” хамтлагийн шинэ уран бүтээл хэл ам дагуулав.
Байгуулагдсаны 5 жилийн ойгоо саяхан тэмдэглэсэн тэд шинэ уран бүтээлээ “YAHKADAGAN” нэртэйгээр гаргажээ.
Хар ярианы хэллэгийг бичгийн хэлтэй хольж хутгаж дуугаа нэрлэсэн хамтлагууд нэгээр зогсохгүй. Үзэгч сонсогчид Монгол хэлээрээ уран бүтээлээ зөв нэрлэсэнгүй хэмээн ихэд дургүйцсэн сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрч багахан хэлэлцүүлэг өрнөөд авав.
Үлгэр жишээ болдог урлаг соёлынхон тэр тусмаа шинэ залуу үеийнхэн шүүмжлэлийг хүлээж авах биз ээ.