Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ч.Уранхолбоог дээрэмдсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх нь
Папарацци

Ч.Уранхолбоог дээрэмдсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх нь

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/02/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Гала” хамтлагийн Ану гэх нэрээр нь зарим хүн мэддэг иргэн Ч.Уранхолбоо олон нийтийн сүлжээ, зарим мэдээллийн хэрэгсэлд “Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёр настай охины хэрэг прокурор олон удаа хаасан” тухай мэдээлсэн. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Чанцалнямаас тодруулахад “Иргэн Ч.Уранхолбоо өөрийн цахим хуудсандаа төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх хоёр настай охины хэргийн талаар удаа дараа мэдээлэл гаргаж байгаа. Хамгийн сүүлд 2023 оны хоёрдугаар сарын 27-нд дээрх хэргийг прокурор олон удаа хааж байна гэсэн мэдээлэл оруулж, прокурорын хариу өгсөн албан бичгүүдийг нийтэд дэлгэсэн. Түүний цахим хуудсандаа нийтэлсэн “төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёр настай охины хэрэгт нотлох баримт хангалтгүй, мөн эцэг эхийн эд хөрөнгийн маргаан гэж үзэн хаасан” гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл юм. Төрсөн охин М-г түүний эцэг Э хүчирхийлсэн байж болзошгүй талаар иргэн Б-аас гаргасан гомдлыг НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах саналтай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор нь хүлээн авч хянан, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзсэн. Тодруулбал, хохирогчийн биед хийлгэсэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр насанд хүрээгүй М нь бусдад хүчирхийлүүлсэн болох нь тогтоогдоогүй учраас уг хэргийг хуульд заасны дагуу прокуророос хааж шийдвэрлэсэн юм. Дээрх хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авсан. Тухайлбал, тусгай мэдлэг бүхий нарийн мэргэжлийн 3-7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, гурван удаа шинжилгээ хийлгэсэн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх, мэдэж болзошгүй бүх л хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Мөн хэргийн оролцогчдоос гаргасан гомдлын дагуу НПГ болон УЕПГ-аас хэргийг хянаж, анхан шатны прокурорын хэргийг хаасан шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн. Иргэн Ч.Уранхолбоо энэ хэргийн оролцогч биш атлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа үндэслэлгүй ташаа мэдээлэл гаргаж байна. Мөн хүүхдийн хувийн нууцад халдаж, овог нэр, хувийн байдал зэргийг олон нийтэд дэлгэж байгаа нь харамсалтай” гэлээ.

Ташрамд дурдахад дуучин Ану хэмээх Ч.Уранхолбоод өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр хийн буугаар зэвсэглэсэн этгээд халдаж, барьцаалахыг завдан “Мерседес бенз G-class” загварын автомашиныг нь жолоодон зугтсан хэрэг гарсан. Зэвсэгт хүчний … дугаар ангийн Ар талын офицер залуу уг хэргийг үйлдэж, Ч.Уранхолбоогоос 80 сая төгрөг өгөхийг шаардсан байдаг.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр харьяалах Прокурорын газарт хэргийг нь шилжүүлжээ. Хяналтын прокурор уг хэрэгтэй өдгөө танилцаж буй бөгөөд тун удахгүй шүүхэд шилжүүлэх, эсэхээ шийдвэрлэх гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.