Хотын дарга Д.Сумъяабазарыг 500 сая ам.долларын хэргээр АТГ-д өгч шалгуулахаар болжээ. Тодруулбал “Эвийн хүч эх нутгийн төлөө” Төрийн бус байгууллагаас Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж тухайн Нийслэлийн мэдэлд ирсэн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж хөрөнгө мөнгө босгох нэрээр өөртөө давуу байдал олгон өөрийн өмч мэтээр дураараа захиран зарцуулах эрхийг эдэлж 500 сая ам.долларыг бий болгож түүний тодорхой хувийг өөртөө болон өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан авч байж болзошгүй хэмээн АТГ-т ханджээ.
Тухайн ТББ-аас АТГ-д гаргасан өргөдөлд :
“Д.Сумъяабазарт эрүүгийн хэрэг үүсгүүлэх хүсэлтэй.
Монгол Улсад 2004 оноос эхлэн “Арева майнс” ХХК буюу сүүлд оноосон нэрийг өөрчлөн “Бадрах энержи” ХХК болж ураны чиглэлийн эрэл хайгуулын ажлыг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт эхлүүлсэн. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015.05.28-ний өдрийн 420, 421, 422 дугаар шийдвэрүүдээр уг эрэл хайгуулын талбайд Зөөвч овоо, Дулаан уул, Өмнөт гэсэн ураны асар их нөөц бүхий гурван ордод, ашиглалтийн тусгай зөвшөөрлийг “Бадрах энержи” ХХК-т АМГТГ-аас олгосон. “Бадрах энержи” ХХК нь 2017 оноос эхлэн Ураны исэл буюу “шар нунтаг”-ийг хөрсөн дор хүхрийн хүчлээр уусган баяжуулах аргаар олборлож, Францд экспортлох үйл ажиллагаанд орсон.
“Эвийн хүч эх нутгийн төлөө” ТББ нь тухайн газар нутгаас ураныг олборлуулахгүй, экспортонп гаргахгүй байх, эх орондоо орд хэвээр нь авч үлдэх хүсэл эрмэлзэлдээ хүрэхээр 2017.10 сараас эхлэн удаа дараа эсэргүүцэл тэмцлийг явуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018.06 сард Франц, Японы хөрөнгө оруулалт бүхий “Бадрах энержи” ХХК-ний эзэмшилд байх MV-018914, MV-018915, MV-018916 тоот ашиглалтийн тусгай зөвшөөрөл, Францын хөрөнгө оруулалт бүхий “Кожеговь” ХХК-ний эзэмшилд байх 3 хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны маргаан үүсгэсэн. Энэхүүү маргаанд нэхэмжлэгчээр “Эвийн хүч эх нутгийн төлөө” Төрийн бус байгууллага, хариуцагчаар Ашигт малтмал газрын тосны газар, гуравдагч этгээдээр гадаадын хөрөнгө орулалттай “Бадрах энержи” ХХК, “Кожеговь” ХХК оролцож маргалдсаар 5 жил өнгөрч байна.
“Бадрах энержи” ХХК нь ураны хайгуулын ажлыг гүйцэтгэж байхдаа 7 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй асар том ордыг илрүүлж, бүх хайгуулын ажлын тайланг хийж гүйцэтгэсэн.
“Эрдэнэс баянбогд” ХХК-нийг Засгийн газрын 2022.05.21-ний өдрийн 217-р тогтоолоор байгуулж мөн ондоо Ашигт малтмал газрын тосны газрын даргын А/50 дугаар тушаал, Кадастрын хэлтсийн даргын XV-022117 тоот шийдвэрээр тухайн талбайг авсан байна.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж тухайн Нийслэлийн мэдэлд ирсэн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж хөрөнгө мөнгө босгох нэрээр өөртөө давуу байдал олгон өөрийн өмч мэтээр дураар захиран зарцуулах эрхийг эдэлж 500 сая ам долларыг бий болгож түүний тодорхой хувийг өөртөө болон өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан авч байж болзошгүй байна. Мөн тухайн талбайд эрэл хайгуулын ажил хийгдчихсэн байхад дахин эрэл хйгуул хийнэ гэж тодорхой хязгаарлагдмал хүрээнд тендер зарлаж өөрийн танил урьдаас бэлтгэсэн компанид 6 тэрбум төгрөгөөр хайгуул хийх эрхийг олгох, тухайн нүүрсний ордод өөртөө давуу эрх олгож мөнгө олох бүх үйл ажиллагаанд өөрөө компаний захирал мэтээр оролцж байна.
Д.Сумъяабазар нь өөрийн үйлдэлдээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор халхавчилсан ашигтай байдал үүсгэх гэж оролдож, гүйцэлдүүлж байгаа нь үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах гэсэн хүсэл зорилгыг болгож байна гэж үзнэ.
Д.Сумъяабазар нь Дорноговийн Улаанбадрах сумын нутагт байх дээрхи ордпыг эртнээс сонирхож УУХАҮЯ-ны сайд байхдаа буюу 2019 онд хүртэл “Бадрах энержи” ХХК-д очиж хонож элдэв хэл ам хардлага сэрдлэгэд өртөж байсан болно.
Энэхүү нүүрсний орд нь Эрдэнэс таван толгой компаниас даруй 3 дахин их нөөцтэй орд байтал түүний нөөцийг нийтэд мэдээлэлэхдээ таамаг нөөцийг 3.8 гэж, үйлдвэрлэлийн нөөцийг 1.7 гэх мэтчилэнгээр дарж мэдээллэж байгаа нь түүнд далд ашиг сонирхол байгааг харуулна.
Энэхүү ордыг “Эрдэнэс таван толгой” ХХК-ний нэгэн адил хувьцааны ээдрээтэй маргааныг эцэс болгосоны дараа ашиглалтанд оруулах, эсмхүл хувьцааны эзэмшлийг шийдвэрлэсний дараа эргэлтэнд оруулах нь зөв зүйтэй байхад өөрийн хувийн эзэмшлийн нүүрсний ордыг зах зээлд гаргаж, хөрөнгө мөнгө босгож байгаа мэтээр дураар ааашилж яаран сандран дийн засгийн эргэлтэнд оруулж хувьдаа давуу байдал бий болгож байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63.1 дэх хэсэгт Нийслэл хувийн ордтой байж болох тухай, түүний захиран зарцуулах эрхийг Иргэдийн хурлын тогтоолоор халхавчлан Засаг дарга эдэлж болох тухай заалт байхгүфй байна.
Д.Сумъяабазарын Уул уурхайн яамны сайд байхдаа Эрдэнэс таван толгой ХХК-ний мөнгийг ашиглаж өөрийн хамаарал бүхий банкууд руу шилжүүлж, тараан байршуулж байсан болон өөр бусад уул уурхайтай холбоотой үйлдлүүд нь /ЭХ-ийн 18.6.2, 22.1.3/ шалгагдаж дуусаагүй байна.
Д.Сумъяабазарын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсэгт заагдсан хүнд ангилалд хамаарах гэмт үйлдлийн хэв шинжийг агуулж байх тул шалган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.