Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

    06/30/2026

    МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

    06/30/2026

    Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Б.Галаарид: О.Амгаланбаатараа жаахан мэдлэгтэй, мэдрэмжтэй ханд л даа
Мэдээ

Б.Галаарид: О.Амгаланбаатараа жаахан мэдлэгтэй, мэдрэмжтэй ханд л даа

coolBy cool08/02/2023Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Б.Галаарид Говь-Алтай аймгийн уугуул. Төрж, өссөн нутаг орных нь 100 жилийн ой болж байгаа энэ цаг үед тэрбээр Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарт түүхээ мэд, мэдлэгтэй бай, үгүй бол ядаж хүнээс асуу гэдгийг анхааруулаа. Тодруулбал, Б.Галаарид:

“Говь-Алтайн Засаг дарга О.Амгаланбаатар дуугүй байя гэхээр дуугарахаас аргагүй хэрэг дандаа тарих юм. Галдан бошготын онгоны тайлгыг төрийн тахилгат Сутай уулын их тахилгын овооноо үйлдлээ гэнэ үү? УИХ-ын гишүүн, “Говь-Алтай судлаач” Ш.Адьшаа өөрийн нүүр номондоо “Төрийн тахилгат Сутай хайрхан уулын энгэрт байдаг Монголын газар шороо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Галдан бошигт хааны онгоныг тахих ёслолын арга хэмжээ Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тахилгын Их овоонд боллоо. Говь-Алтай, Увс, Ховд аймгийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, ард иргэд оролцсон энэ арга хэмжээ нь Монголын их хаадын онгоны тайх тахих арга хэмжээг анх удаа зохион байгуулж байгаагаар онцлогтой байлаа” гэж мэдээлээд зураг хөрөг тавьчихсан болохоор үнэн байж таарна. Уг нь нутаг ус, үүх түүх, ард зоноо хүндэлдэг Засаг дарга бол ийм юмыг өөгшүүлээд оролцоод байх хэрэггүй л юмсан.
Мэргэжлийн бус гээд миний үгийг эс тоолоо гэхэд үүний учрыг хэлээд өгчих мэргэжлийн түүхч Говь-Алтайд олон бий дээ. Одоогийн Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр бол Халхын баруун гарын нутаг болохоос Зүүн гарын эзэнт улсын нутаг дэвсгэр хэзээ ч байгаагүй. Төрийн тахилгат Сутай хайрхан орших Тонхил сумын нутаг бол хуучнаар Засагт хан аймгийн халх урианханы 2 хошууны нэг болох Дайчин засгийн хошууны нутаг. Төр гэрэлтийн 9-р он, шарагчин үхэр жил буюу 1829 онд энд Усан зүйлийн хүрээг байгуулж, дараа жил нь Цаст уул хэмээх Сутайд тахилгын овоо босгосон[1].
Галдан бошгот хаан болон зүүнгарчууд энэ нутагтай холбогдох түүх гэвэл:
1688 онд Зүүнгар Халхтай байлдахаар их цэрэг хөдөлгөхөд хошууны Засаг ноён Мада зоригт тэдний хөлөөс зайлан нийт албатаа дагуулан Хөхнуурт очиж, хошуудуудыг түшиглэн суусан. Тэд Энх амгалангийн 43-р он буюу 1704 онд Халхдаа буцах зөвшөөрөл гуйхад Алтайн Эрчис, Өрөнгөд нутаг заан суулгасан [2 ]. Тэд Найралт төвийн 1-р он буюу 1723 онд сая нэг юм Бүсхайрхан, Сутай орчмын нутагтаа эргэн ирж суусан.
-Найралт төвийн 9-р он, 1731 онд Халх урианханы хошуу Зүүнгарын довтолгоонд өртөж хядуулан сарниж, хэсэг нь Зүүнгарт дагаар орж, ихэнхийг Манжийн хааны зарлигаар Алшаа руу татан хамгаалж байгаад Зүүн гар, Манж Чингийн хилийн асуудлыг 1739 он, шарагчин хонь жилд хэлэлцэн тохирсны дараа буюу 8 жилийн хойно Бүсхайрхан хийгээд Сутай уулын нутагт нь эргүүлэн суулгаснаас хойш ард түмэн нь энэ нутагтаа үе улиран аж төрж буй.
-Засагт хан аймгийн Дайчин засгийн хошууныхан зүүнгарчууд, тодорхой хэлбэл 1688 онд Галдан бошгот хаан, 1731 онд Галданцэрэн хааны дайны улмаас хоёр удаа аргагүйн эрхэнд олон жилээр нутаг усаа орхин хохирч байснаас өөрөөр Зүүнгартай холбогдох холбогдол бараг байхгүй юм..
– 1696 оны зургадугаар сарын 28-нд болсон Зуун модны дайны дараа олон хүн Галдан бошгот хаанаас урваж, орхин одож, явах газар хумигдсаар 1697 оны дөрөвдүгээр сарын 4-нд [3] Ац амттайд нас барсан. Энэхүү Ац амттай гэх нэр нь Амттай нуур, Ацын гол гэх хоорондоо ойрхон байх хоёр газрын нэрийг хамтатган хэлж буй хэрэг бөгөөд одоогийн Тонхил, Бугат сумдын хилийн зааг Бүс хайрханы арханд орших нутаг бөгөөд Сутай хайрханы өвөр гэхээсээ Бүс хайрханы ар шилд илүү ойр нутаг билээ.
-“Монголын их хаадын онгоны тайх тахих арга хэмжээ” гэж эрхэм гишүүн бичсэнээс үзвэл ихсийн онго тайхаас гадна, бас тахих зан үйл үйлдсэн бололтой. Анхных гэснийг бодоход ахиад цаашаагаа үргэлжлэх юм шиг байна. Эртний төрт ёсны уламжлалаар бол хаад ихсийн булш, бунхан байгаа газрыг “хориг” хэмээгээд жил бүрийн тодорхой өдөр тайдаг. Энэ нь энгийнээр бол ихсийн нас барсан газрыг биш, харин оршуулсан газрыг нь аргадаж буй зан үйл. Гэтэл Галдан хааны шарилыг Манжийн хаан нэхсээр байгаад авч, Бээжин хотын хаалганд өлгөж олонд үзүүлсний дараа нүдэж нунтаглаад шарилын газарт асгасан [4] гэдгийг энд бодолцох ёстой.
Галдан хаан бол XVII зуунд хүчирхэг улс байгуулж чадсан, харийн дарлалын эсрэг эцсээ хүртэл тэмцсэн түүхт баатар хүн. Түүний бахархалт, бас эмгэнэлт хувь заяа бол монголчуудын хувьд санаж сэрэхийн мөнхийн харанга мөн. Гэхдээ бахархал хүндлэлийг зөв газарт зөв илэрхийлж байхгүй бол түүхээрээ арай л гамгүй тоглоод байна шүү.
Ийм бантан хутгаж яваа хүний нутгийн дарга нарт би юу ч хэлэхгүй ээ. Харин өөрийн аймгийн Засаг даргадаа нутаг орны нэртэй холбоотой ийм асуудалд жаахан мэдлэгтэй, мэдрэмжтэй ханд л даа, нутгийнхаа мэргэжлийн түүхч судлаачдаас эхлээд асуучихаж бай гэж зөвлөмөөр байна.
Ашигласан эх сурвалжууд:
1. Буджав.Д., Говь-Алтай аймгийн сүм хийдийн түүх, лам нарын баримтууд. Ред. Б.Эрдэнэбилэг, Н.Амгалан. –УБ.: Арвай бархан, -тал.12.
2. Зарлигаар тогтоосон гадаад ммонгол, хотон аймгийн ван, гүнгүүдийн илтгэл шастир. Хөрв. Ц.Цэрэндорж, Л.Эрдэнэболд, Н.Ганбат, Д.Баржав. -УБ.: 2009. –тал.95-96.
3. Чимэддорж.Ж., Зуун модны дайны дараахи Галдан бошигт хаан // Өвөрмонголын их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл. №3. –Хөххот.: 1993. тал 98-122.
4. мөн тэнд.” гэжээ.
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.