Зохиолч Жорж Оруэллийн дэлхий дахиныг шуугиулсан хүчирхэг хашгираан бүхий оюун сэтгэлгээний бүтээл болох “1984” зохиолыг Орфей театр нь найруулагч Мягмарнарангийн Батболдын найруулгаар дахин үзэгч та бүхний хүртээл болгож байна.
“Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн “Фауст”, “Гэм зэм”, “Опал”, “1984”, “Амьдрахуй” жүжгүүдээ дахин олны хүртээл болгож буй. Тухайлбал, өнгөрсөн сард Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг толилуулсан бол энэ сард Английн алдарт зохиолч Жорж Орвеллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг театрын урлагт дурлагсдад хүргэж байна.
“1984” постдрамын жүжгийг тавдугаар сарын 2-ноос Тусгаар тогтголын ордонд 19.00 цагаас тоглож эхэлжээ.
Жүжгийн гол дүрд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг нар тоглох бол туслах дүрүүдэд Ардын жүжигчин Г.Равдан, Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тэргүүтэй жүжигчид оролцон тогложээ. Та бүхнийг морилон саатахыг уръя.
ТОМ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА!