Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

    06/09/2025

    Б.Баатар: Бид төрөөс нэг ч тендер, лиценз, боломж аваагүйгээ хариуцлагатайгаар мэдэгдэж, уран бүтээлийнхээ орлогыг нотлоход бэлэн байна

    06/09/2025

    Танилц: ЖДҮ эрхлэгчдийн боломжийг булаасан “хурган” дарга А.Тайванбаярын НО

    06/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Солонгос хөрөнгө оруулагчаа луйвардсан эмч нарын хэргийг хэлэлцэж чадсангүй
Мэдээ

Солонгос хөрөнгө оруулагчаа луйвардсан эмч нарын хэргийг хэлэлцэж чадсангүй

Эрхэм админBy Эрхэм админ09/15/2023Updated:09/15/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Эм Би Эс мед” ХХК буюу “Монгол Хьюндай” эмнэлгийн гүйцэтгэх захирал асан, өмнө нь ГССҮТ-ийн дэд захирлын албан тушаал хашиж байсан Д.Мөнхбат, дээрх хоёр эмнэлэгт эрх бүхий албанд ажиллаж байсан эмч Д.Баасанжав нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж чадахгүй удаж байна. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцааснаас хойш шийдвэрлэж чадахгүй өдий хүрч буй юм. Гадаадын хөрөнгө оруулагчийг луйвардсан дээрх хоёр эмчийн гэм бурууг дэнслэх хурлыг тус шүүх зургадугаар сараас хойш нэг бус удаа товлосон ч оролцогчдоос шалтгаалж хойшлуулсаар байгаа аж. Өчигдөр л гэхэд яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шалтгаалж есдүгээр сарын 27 хүртэл хойшлуулав. Өмнө нь наймдугаар сарын 21-нд хийхээр товлосон ч бас л өмгөөлөгч хурал давхацсан үндэслэлээр хойшлуулсан юм.

Эмч Д.Мөнхбат “Эм Би Эс мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад БНСУ-ын хөрөнгө оруулагч “Ириүм” компанийн захирал Ким Бү Собын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн атлаа компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр, төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй MRI, компьютерт томограф зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, өөрсдийн байгуулсан “Эм Би Жи мед” компанийн хөрөнгө мэтээр бүртгэн, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан хэмээн буруутгагдсан. НПГ-аас дээрх хоёр эмчид Эрүүгийн хуулийн 17.4-2.2-т заасан “их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хоёр хүн БНСУ-ын хөрөнгө оруулагчаасаа завшсан тоног төхөөрөмжүүдээ Худалдаа хөгжлийн банканд барьцаалж 4.9 тэрбум төгрөгийн зээл аван, мөнгө угаасан гэх үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үйлдсэн билээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмнө нь эл хэргийг хэлэлцээд Д.Мөнхбатыг эд хөрөнгө завшсан гэм буруутайд тооцож, 12 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн бол мөнгө угаасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, Д.Баасанжавыг цагаатгаж байв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025

Танилц: ЖДҮ эрхлэгчдийн боломжийг булаасан “хурган” дарга А.Тайванбаярын НО

06/09/2025

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025

Б.Баатар: Бид төрөөс нэг ч тендер, лиценз, боломж аваагүйгээ хариуцлагатайгаар мэдэгдэж, уран бүтээлийнхээ орлогыг нотлоход бэлэн байна

06/09/2025

Танилц: ЖДҮ эрхлэгчдийн боломжийг булаасан “хурган” дарга А.Тайванбаярын НО

06/09/2025

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.