Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж чадсан эмэгтэй бол Э.Чулуунчимэг юм. Тэрээр сошиал орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлж бухимдах нь тун ховор нэгэн. Олон зүйлийг дуугүй өнгөрөөж чаддаг түүнийг “Хишиг” продакшны захирал бухимдуулаад авчээ.
Тэрээр “Яах вэ Хишгээ? Залгахаар утас авахгүй, юм бичихээр seen-дэхгүй, тооцоо юм нь дуусаад хийж эхлээд 2 жил болж байгаа клип болон хавар зургий нь авахуулсан дууныхаа дүрсийг би яаж авах вэ ? Khishigbaatar Davaadorj
Тооцоо нь дууссан болохоор сонин биш болчихдог юм уу ? Түрүүлээд өгөөч гэхээр нь итгээ л өгчихдөг. Уг нь зөндөө л ажлуудыг маань цаг тухайд нь хийчихдэг байсан. Сүүлийн үед сунжирсаар байгаад сүүлдээ бүр гүрийгээд цайраад хүнийг ингэж үл тоомсорлоод хэдэн сараар нь өдөр бүр залгуулаад утсаа огт авахгүй юм. Тэгсэн мөртлөө өдөр бүр зураг стори пост хийгээстэй. Доромжлоод байна гэж сүүлдээ ойлгож байна ш дээ. Би бас хэрийн юманд түргэдэж дуугардаггүй хүлээцтэй хүн юмсан. Ганц удаа ч ам мурийж үзээгүй хүн ийм зан гаргахаар үнэхээр гайхаад олохгүй байна. Та энэ асуудлаа яаралтай шийдэж өгнө үү ! KhishiG production” гэжээ.