Ардчилсан намын анхдагчдын нэг Р.Гончигдорж сүүлийн үед улс төрөөс ангид байх болсон. Энэ жил 70 насны босгыг давах тэрбээр аядуу зөөлөн, нам гүм амьдрахыг илүүд үзэх болсон бизээ. Бөө болж, улс төрөөс ангижирсан тэрбээр болжморын сүрэг тэжээх болсон гэнэ шүү. Үнэтэй талхаар болжморуудаа тогтмол цагт тэжээдэг болсон болохоор өнөөдүүл нь цагтаа ирж, таалан хүртээд нисдэг гэнэ.