Таэквондогийн 2023 оны хамгийн сүүлийн тэмцээн болох насанд хүрэгчид, “Мастерс”, пара таэквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ удаагийн УАШТ-д “Мастерс”-ын +80 кг-ын жинд Орхон аймгийн ”Эрдэнэт-Олимп” таэквондогийн холбооны дасгалжуулагч Б.Хосхөлөг алтан медаль хүртсэн байна.
Тус УАШТ-д Эрдэнэтийн тамирчид, багш, дасгалжуулагчид нар амжилттай оролцжээ.
- Насанд хүрэгчдийн 87 кг-д А.Билгүүн хүрэл медаль.
- “Мастерс” ангилалд багш Б.Хосхөлөг +80 кг-д алтан медаль.
- Пара таэквондогийн ангилалд Д.Болорсүх хүрэл медаль хүртсэн амжилттай оролцсон байна .