Чадварлаг залуусаар багаа бүрдүүлсэн “DOZ энтэртаймэнт”-ийн хамт олон “Амьдрах Тасалбар”, “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн Нис”,“Элэг нэгтэн”, зэрэг дэлгэцийн бүтээлээ туурвин үзэгчдээс өндөр үнэлгээг авсан билээ.
Тус студийг үүсгэн байгуулагч, урлагийн гэр бүл бол МУСТА, жүжигчин А.Мөнгөнзул болон түүний нөхөр МУГЖ Ш.Доржсүрэн нар юм. Монголын кино урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй авьяаслаг жүжигчин МУСТА, А.Мөнгөнзул “Манай өвгөн наддаа өндөр тунтай Д аминдэм юм шүү дээ.Нэр нь хүртэл Д-р эхэлсэн Дооёо шүү” гэжээ.
Сайхан гэр бүлд аз жаргал хүсье.