Нэгэн үе загварын тайзнаа гунхаж, хошин урлагийн “Шинэ үе” продакшинд харьяалагдаж явсан мисс Б.Гэрэлчулуун гэр бүлийн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлэсэн цагаасаа хойш нам гүмхэн байх болсон. Жүжигчин мэргэжилтэй мисс, загвар өмсөгч бүсгүйг уншигчид маань МҮОНТ-ийн “Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрээр нь андахгүй биз ээ.
Загварын тайзнаас хэсэгтээ л хөндийрсөн жүжигчин Б.Гэрэлчулуун Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтнээр хэсэг хугацаанд ажиллаж байгаад уртын амралтаа авсан. Ажлынхаа хажуугаар хувийн бизнесээ хийж яваа түүнийг манай дуран ийнхүү дурандлаа.


