Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Нэрт зохиолч Ц.Доржготовын бүтээлийг хулгайлсан хэргээр “Х ТҮЦ”-ийн Н.Онон, И.Одончимэг нар шүүхэд дуудагдлаа
Папарацци

Нэрт зохиолч Ц.Доржготовын бүтээлийг хулгайлсан хэргээр “Х ТҮЦ”-ийн Н.Онон, И.Одончимэг нар шүүхэд дуудагдлаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/29/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монголын уран зохиолын том төлөөлөл бол Төрийн шагналт, СГЗ зохиолч Ц.Доржготов гуай билээ. Зохиолч Ц.Доржготов нь Дэлхийн Хошин Зохиолчдын “Алёко” наадмаас алс тэртээ 1976 онд “Мөнхийн ус” хошин өгүүллэгээрээ дээд шагнал гранпри “Мөнгөн зараа”-г хүртэж байсан түүхтэй. Мөн түүний шог зураг ХХ зууны шилдэг 106 зураачийн бүтээлийн тоонд багтсан бөгөөд эдүгээ нас сүүдэр 85 хүрч буй тэрбээр Монголд төдийгүй дэлхийд нэрээ гаргасан уран бүтээлчдийн нэг.
Гэтэл “Х ТҮЦ” хамтлаг зохиолч Ц.Доржготовын өгүүлэг, туужийг зохиолчийн зөвшөөрөлгүй хулгайлан кино контент, хошин үзүүлбэр болгон тоглож амташсан гэхэд болно. Гурван жилийн өмнө нэрт зохиолчийн “Улаан хамбан дээлт ба дэлхий даахгүй баян” нэртэй 1995 онд бичсэн өгүүллэгийг тус хамтлагийн жүжигчин Л.Баттулга буюу Л.Аглуу зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй “Дэлхий даахгүй баян” нэртэй кино контент болгон нийтэд түгээж, ашиг орлого олсон байдаг. Энэ талаар зохиолчийн ар гэрийнхэн Л.Аглуутай уулзаж, хатуу сануулаад өнгөрч. Тэгтэл амташсан хэрээ арван гурав дахихын үлгэрээр “Х ТҮЦ” хамтлаг зохиолчийн “Цагийн өнгө” туужийг хошин шоу үзүүлбэр болгон нийтэд олонтаа тоглож, дараа нь “Базарваань” нэртэй инээдмийн кино контент хийж, ахин ашиг орлого олжээ. Зохиолч Ц.Доржготов “Цагийн өнгө” туужаа 1978 онд бичсэн бөгөөд 1990 онд “Тэнгэр дуугарахын өмнө” номондоо оруулж, хожим нь “Найман тууж” ботьдоо мөнөөх туужаа багтаасан байдаг. Энд нэг зүйлийг онцлоход “Цагийн өнгө” туужийн гол дүр нь Базарваань гэдэг залуу байдаг бөгөөд “Х ТҮЦ” хамтлаг зохиолыг нь хулгайлахдаа гол дүрийн нэрээр нэрлэсэн аж. Зохиолч нь Зохиогчийн эрхийн тухай хуулинд заасны дагуу амины болон онцгой эрх эдэлдэг.
Зохиогчийн амины эрхэд
1. Бүтээлийг нэргүйгээр нийтлэх
2. Зохиол бүтээлийг өөрчлөх задруулахыг хориглох
3. Бүтээлийг нийтийн хүртээл болгох, ашиглах тутамд зохиогчийн нэрийг дурдах
4.Бүтээлийн зохиогчийн зөвшөөрөлгүйгээр нийтийн хүртээл болгох, ашиг орлого олох
5. Зохиолчийн нэр хүндэд нь хохирол учруулах, зохиолыг гажуудуулах, хувиргах, өөрчлөхийг хориглох
Мөн хуулийн 1.хуулбарлах, 2.нийтэд түгээж ашиг орлого олох, 3.дамжуулах, 4.түрээслэх, 5.нийтэд тоглох, 6.үүсмэл бүтээл болгон өөрчлөх гэх мэт олон хуулиудыг зөрчжээ.
Нэрт зохиолч Ц.Доржготов нь нийгмийг соён гэгээрүүлэх, ухаарал өгөх гэсэн “Цагийн өнгө” туужийг дур зоргоороо өөрчлөн, марзагнал болгон зохиолын амин сүнсийг гажуудуулсан, зохиогчоос зөвшөөрөл аваагүйд гомдолтой байгаа аж.
Иймээс харьяа дүүргийн шүүхэд хандахаас гадна Оюуны өмчийн газарт давхар гомдол гаргасан байна. Зохиолч “Би тэднээс цайны мөнгө горьдсондоо шүүхэд хандаагүй. Удаа дараа зохиол бүтээлийг минь хулгайлан өөрсдийн бүтээл мэтээр нийтэд тоглож, мөн нийгэмд хэлэх гэсэн санааг гажуудуулж намайг дорд үзсэнд гомдолтой байна” хэмээжээ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.