Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

    06/30/2026

    МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

    06/30/2026

    Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Үндэсний номын сангийн шинэ барилга 5-р сард ашиглалтад орж, хуучин барилга Баримтат өвийн судалгаа, мэдээллийн төв болж, монгол судлалын эрдэм шинжилгээний төв болно
Мэдээ

Үндэсний номын сангийн шинэ барилга 5-р сард ашиглалтад орж, хуучин барилга Баримтат өвийн судалгаа, мэдээллийн төв болж, монгол судлалын эрдэм шинжилгээний төв болно

Эрхэм админBy Эрхэм админ03/14/2024Updated:03/19/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Үндэсний номын сан 1951 онд одоо байрлаж буй 4560 м² талбай бүхий байранд 500 мянган номтой үйл ажиллагаа эхэлж байсан бол эдүгээ 3.5 сая болж, ном, судрын тоо 7 дахин, барилгын талбай, багтаамж, сан хөмрөгийн даац, ачааллыг номын сангийн стандартад нийцүүлэн тооцоолж үзэхэд 4-9 дахин хэтэрсэн судалгаа гарсан.

Иймээс Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний номын сангийн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулна” зорилтыг хэрэгжүүлж,  орчин үеийн шаардлагад нийцсэн салбар номын санг ашиглалтад оруулж үйлчилгээг дэлхийн жишигт нийцүүлэхээр номын сангийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авч байна.

Үндэсний номын сангийн хуучин байранд гар бичмэл, барын ном, судар, монгол судлал, архивын ном хэвлэлийн нэгдсэн сан хөмрөгийг бүрдүүлж, уламжлалт болон цахим үйлчилгээ үзүүлэх Баримтат өвийн судалгаа, мэдээллийн төв болгон үйл ажиллагааг нь өргөжүүлэх юм. Дэлхийн монгол судлалын эрдэм шинжилгээний төвийн гол түшиц болох соёлын баримтат өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, үндэсний бичиг соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, судлах, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах үүргийг  гүйцэтгэнэ.

Үндэсний номын сангийн хуучин байр нь барилга архитектурын өвөрмөц сонгодог загвар бүхий соёлын дурсгалт барилгад зүй ёсоор тооцогддог төдийгүй Үндэсний номын санд зориулан бүтээн босгосон түүхэн барилга тул түүнд хадгалагдаж буй үндэсний бичиг үсгийн хосгүй үнэт дурсгалыг хамтад нь олон улсын жишиг, стандартын дагуу сэргээн шинэтгэж, хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлах нэгэн цогц соёлын байгууламж болох юм.

Үндэсний номын сан шинэ байр луу салбарлан нүүхээр бэлтгэн ном хэвлэлийг стандартын дагуу тээвэрлэн шинэ барилгад байршуулах, тавилга тоног төхөөрөмжийг суурилуулах, нүүх үед үүсэх эрсдэлийн хяналт ба орчны шинжилгээ хийх аргачлалыг нарийвчлан боловсруулж бэлтгэл ажлыг хангаад байна.

Шинэ номын сангийн барилгад үйл ажиллагааг эхлүүлснээр иргэдэд үйлчлэх хүртээмж нэмэгдэж, ном, хэвлэмэл бүтээгдэхүүний соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэн номын сангийн үйл ажиллагаа өргөжиж, улмаар иргэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх, мэдээлэл авч, сурч хөгжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтдаа хөгжих соён гэгээрлийн төв болно.

Соёлын бүтээлч сар
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.