Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»И.Мишээл: Б.Чинбат, Ц.Сарнай нартай 7,8 жилийн амьдралаа үрээд, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөрөө хохирч, эцэст нь Б.Чинбатад зодуулсан
Папарацци

И.Мишээл: Б.Чинбат, Ц.Сарнай нартай 7,8 жилийн амьдралаа үрээд, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөрөө хохирч, эцэст нь Б.Чинбатад зодуулсан

Эрхэм админBy Эрхэм админ04/04/2024Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дуучин И.Мишээл үүсээд буй асуудалд өөрийн цахим хуудсаараа тайлбар өгчээ. Тэрбээр “Миний бие И.Мишээл нь Ц.Сарнай( Sweetymotion хамтлагийн дуучин) Б.Чинбат( МУГЗ) гэх хүмүүстэй 7,8 жилийн амьдралаа үрээд, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөрөө хохироод эцэст нь хамтран ажиллахаа больсон нь үнэн.

Мэдээж намайг анх тоож санал тавьж, би ч сонгож хамтын ажил эхэлсэн. (тэр үед өөр олон газраас санал ирсэн боловч эдгээр хүмүүст итгээд сонгосон)

Энэ хоёр хүн олон нийтийн дунд асар сайн сайхнаар яригдаж, хүндлэгддэг тул хоорондоо гарсан асуудлаа бусдад дэлгэж ах эгчийгээ адлуулахыг хүсдэггүй байв. 3 охидууд нь миний төрсөн дүүгээс ялгаагүй, өсгөлцөж харж ханддаг байсан учир бас дүү нарыгаа бодоод чимээгүй байсан юм шүү. Асар удаан бодож, тунгааж, хүлээж зориг гарган үүнийг бичив.

Энэ бүх цаг хугацаанд гэрт нь цэвэрлэгч, цүнх баригч, хүүхэд асрагч, жолооч, түшээ хийсээр цаг хугацаа өнгөрсөн. Тэдний гэр бүлд туслах хүн хүч хэрэг болсон, өвчин зовлон ч тохиосон бүх цаг үед нь хамт байж хамаг сэтгэл, алтан цагаа зориулсан юм шүү. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд тэр ч бүү хэл урлагийн ойр байсан ах эгч нар маань ч мэдэхийн дээдээр мэднээ.

Мөн надад санал тавьсан олон хувь уран бүтээлчид, продакшнуудтай уран бүтээл хийж, хамтран ажиллахыг минь зөвшөөрдөггүй хааж боодог байсан.

Инээсэн, мэндэлсэн, бараг зөрөөд өнгөрсөн хүнтэй намайг хардаж есөн бусаараа доромжлуулж, хүсэхгүй байгаа зүйлээ илэрхийлэх, санал бодлоо хэлэх, уран бүтээл хийж өгөхийг хүсэх, зүгээр л бараг оршиж байхдаа ч Чинбат гэж хүнд хараалгуулж маш их дарамт дунд байсан. Урт хугацаанд сэтгэл санаагаар унаж, амиа хорлох бодол ч орж ирж байсан хүнд хэцүү цаг надад бий.

Энэ тухай Сарнай эгчид хэлж тусламж гуйхад нөхрөө өмөөрч, УРЛАГТ УГААСАА ИЙМ ХАТУУ БАЙДАГ, БИД НАР Ч ТУУЛААД ГАРСАН гэж амыг минь барьдаг байсан. Эцэст нь иргэн Чинбат нь миний биед халдаж, зодож миний итгэл цаашдын ажил түүгээр эцэслэгдсэн (гэрчтэй).

Мөн ээж дүү 2 руу маань танай охиныг урлагт хэн ч биш болгоно, гишгэх газаргүй болгоно гэх санаатай дарамталсан, бусад дуучид, уран бүтээлчдыг доромжилсон, хаана ч хэзээ ч болоогүй зүйлсийг бичсэн мессежүүд нь одоо ч бий.

Мөн 2 ч удаа намайг ажил ярих нэрийдлээр танихгүй эрэгтэй хүнтэй уулзуулж орхиж зугтаж байсан, сүүлд л би үүний учрийг тунгааж олов. Би харамсалтай нь тэдний бодсон шиг, ашиглаж болно гэж зорьсон хүн нь биш байв.

7-8 жилийн хугацаанд 4 дуу хийж өгсөнөөс 1 нь хулгайн дуу байсан учир устгасан болно. 1 дууных нь клип нь таалагдаагүй учир ахиж шинээр хийх зорилгоор устгасан. Бусад дуунууд болон хийж байсан дуунуудийг ашиглах, дуулах эрхийг хаасан тул өөрийн Youtube сувгаас устгах нь зүй ёсны хэрэг бизээ.

Мэдээж бичигдээгүй хуулиар урлагт олон жил байснаараа, надаас ах эгч гэдгээрээ эдгээр хүмүүсийн зөв, харин миний буруу болоод дуусах бизээ.

Ямар ч байсан надаас өөр хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн, урлагт хөл тавих гэж байгаа хүүхдүүдэд ахиж бүү зовлон болоорой гэж хүсье. Чадахгүй бол чадахгүй, чадах бол чадахаа үнэнчээр хэлдэг, хүний амьдралд гай болдоггүй байгаасай.

Мөн миний нэр хүндийг ашиглаж дууны албумыг нь хийж өгнө гэж хөрөнгө оруулалт авсан 100 давсан сая төгрөгөө хүмүүст нь буцааж өгөөрэй. (Тэндээс би нэг төгрөгийг ч уран бүтээлдээ ашиглаагүй болно) Мөн миний тоглолтын орлогоос( мэдээж тэдний зохиосон дуу биш ковер дуу дуулж олсон орлого) зээлж авдаг байсан мөнгийг эргүүлж өгөхийг найрсагаар хүсье. Би мөнгө тарьдаг хүн биш. Чаддаг хүмүүст нь төлөх ёстойгоо төлөөд дуунуудаа одоо хиймээр байна.

( Ингэж бичиж байгаа нь тэдгээр хүмүүстэй холбогдох ямар ч арга байхгүй бүтэн 1 жилийн хугацаанд танихгүй дугаараас залгасан ч тасдаад блок хийдэг, тааралдаад ярилцах гэхээр зугтдаг ч “сайтуудад худал ярилцлага өгч” надтай холоос харилцахыг хүсэж байна гэж ойлгосон учир ингэхээс өөр арга байсангүй)

Мөн залуучууд ч бас хэнтэй хамтран ажиллахаа сайтар судлаж, төлөвлөөрэй гэж зөвлөе. Урлагт байгаа ах эгч нар бүгд мэдээж ийм биш надад зөвлөж туслаж байсан хүмүүс маш олон бий. Би л азгүй байж.

Мөн нийгэмд хэрүүлийн чанартай пост хийж байгаад та бүхнээсээ гүнээ хүлцэл өчье. Энэ маань нэг талаараа олон залуу уран бүтээлчдэд анхааруулга болоосой гэж хүслээ.

Шинэ залуу бидний үеэс эхлээд зэрэг хоорондын дарлал, хүчирхийлэл дуусаг.

Хүндэтгэсэн Мишээл

( Эвэрээ ургахаар эхийгээ мөргөдөг ишиг биш байгаа шүү би 😊)” гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.