Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

    07/03/2026

    ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

    07/03/2026

    Үндэсний их баяр наадмын билет зарна гэж 2 сая 200 мянган төгрөгийн залилжээ

    07/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»БЯМБА ГАРАГТ БОРОО, НЯМ ГАРАГТ ЦАС ОРНО
Нийгэм

БЯМБА ГАРАГТ БОРОО, НЯМ ГАРАГТ ЦАС ОРНО

Эрхэм админBy Эрхэм админ04/11/2024Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

2024 оны 04-р сарын 11-ний 20 цагаас 04-р сарын 12-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, нойтон цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -4…+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -2…+3 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +4…+9 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -3…-5 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

2024 оны 04 сарын 13-наас 2024 оны 04 сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 16-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -3…-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

07/03/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

07/03/2026

Үндэсний их баяр наадмын билет зарна гэж 2 сая 200 мянган төгрөгийн залилжээ

07/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

07/03/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

07/03/2026

Үндэсний их баяр наадмын билет зарна гэж 2 сая 200 мянган төгрөгийн залилжээ

07/03/2026

УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

07/02/2026

Уранзаяа: “Хүүхдээ тоодоггүй” хэмээн экс нөхөртөө ханджээ

07/02/2026

МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг “Ардын жүжигчин” цолоор шагнана

07/02/2026

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.