Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

    07/03/2026

    ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

    07/03/2026

    Үндэсний их баяр наадмын билет зарна гэж 2 сая 200 мянган төгрөгийн залилжээ

    07/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»С.Шижирбат: Тавын даваанд М.Бадарчид унасан Б.Баянмөнх намайг гүтгэлээ гээд цагдаад өг л дөө. 800 саяыг амласан нь үнэн, гэрчтэй юм билээ
Папарацци

С.Шижирбат: Тавын даваанд М.Бадарчид унасан Б.Баянмөнх намайг гүтгэлээ гээд цагдаад өг л дөө. 800 саяыг амласан нь үнэн, гэрчтэй юм билээ

Эрхэм админBy Эрхэм админ05/01/20241 сэтгэгдэл3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Улсын арслан М.Бадарчийн допингийн асуудалтай холбоотой шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, Допингийн давж заалдах комиссын шийдвэр өчигдөр гарсан. Тодруулбал, Спортын Арбитрын шүүх М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзсэн байдаг. Энэ талаар М.Бадарчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шижирбат өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.
Тодруулбал, тэрбээр, “Спортын арбитрын шийдвэр эцэслэж гараагүй ээ. Тамирчны эрхийг зөрчсөн, допингийн шинжилгээний стандартын өчнөөн алдаанууд гарчихсаныг хүлээн зөвшөөрч, М.Бадарчийн эдлэх ёстой эрхийг Спортын арбитр дахиж өгч дахиад хэлэлцэхээр боллоо.
М.Бадарчийн хэлсэн үгийг ойлгож ядаад байх юу байна аа. М.Бадарч хүн гүтгээд худлаа хэлсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгвэл тавын даваанд М.Бадарчид унасан Б.Баянмөнх намайг гүтгэлээ гээд цагдаад өг л дөө. 800 саяыг амласан нь үнэн, гэрчтэй юм билээ. Ховдын нэг бөх М.Бадарчийг өгчхөөч гэхээр нь үгүй ээ яс үзнэ ээ гэж хэлэхэд нь бид нар юм юмаараа бяртай байгаа шүү дээ гэж хэлсэн байгаа юм, үгэн дотор үг гэж, энэ юу гэсэн үг юм, чамаас допинг илрүүлж чадна шүү гэсэн утга байна шүү дээ. Одоо бүр допингоор дарамталдаг боллоо.
М.Бадарчийг хэвтүүлчихье гэсэн 800 саяасаа Монадад өгөөд М.Бадарчаас допинг илрүүлсэн байж болох өнцгөө л М.Бадарч хэлсэн. Найрааны мөнгөнүүд хаанаас гардаг юм, нутгийн зөвлөлүүд шүү дээ. Найраа допинг хавтгайрлаа пүү паа гэдэг ард түмэн нэг бөх нь найраа хэлэхээр буллидаж болохгүй ээ. Бусад спортууд Match fixing найрааг гэмт хэрэг гэж үздэг болсон, таслан зогсоож хатуу шийтгэлүүд оноож цэгцэлсэн. Манай үндэсний бөх шиг найраа хавтгайрсан өөр төрөл байхгүй. Ард түмнээ доромжлоод сурчихсан.
Ард түмэн нь доромжлуулаад сурчихсан. Монада гэж мэргэжлийн бус хүмүүс ажилладаг газар олон жил Монголын спортыг самарч бузарлаж ирлээ, шинжилгээ авахдаа өчнөөн стандартын алдаанууд гаргачихсан. М.Бадарчийн оронд өөр бөх байсан ч шүүхдэлцэх нь ойлгомжтой байсан. Стандартын алдаанууд гаргахгүй бол допинг илэрсэн бөх шүүхдэлцэж чадахгүй шүү дээ. Бөөндөө явсан шинжилгээний хариу бөөндөө мэйлээр ирэх ёстой байтал цуварсан.
М.Бадарчийнх хаа байсан 8 сарын 21-нд ирсэн буюу Вадагийн дүрэмд цаад талын хугацаа 20 хоногийн дотор ирэх ёстой гэсэн хугацаанаас аль хэдийн хэтрээд дүрэм зөрччихсөн. Шинжилгээний савнуудын тээвэрлэлтийн горим алдагдчихсан. Долдугаар сарын 13-17-ны хооронд DHL-д тусгай хөргүүртэй зориулалтын газар байсан эсэх нь тодорхойгүй. Нэмэлтээр хамгаалах ёстой газрууд нь хамгаалсан эсэх нь тодорхойгүй. Шилэн дээр нь кодыг нь цаасаар наасан байсан. Тэр цаасыг хангалттай хуулаад авчихаар юм байна билээ.
Шээсний сав нь олон улсын стандартын сав байсан эсэх, Вадагийн дүрмээрээ тэмцээн наадам эхлэхээс өмнө Монада шалгаж албажуулж баталгаажуулаагүй. Дүрэмд сургалтад сууж сертификат авсан хүмүүс хөндлөнгийн хянагчаар шинжилгээний өрөөнд орох ёстой байтал сертификатгүй хүмүүс орсон. Дүрэмд шинжилгээний өрөөнд камергүй байх ёстой заалттай байхад камертай байсан. Нэр задлах болоогүй байхад Н.Өнөрцэцэг хаанаас нууц задруулж сошиал булли хийсэн. Шинжилгээний хариу ирэх хугацаанаасаа хэтрээд наймдугаар сарын 21-нд ирсэн. Хэрэв 21-нд ирсэн хариу допинггүй гэж ирсэн бол яах байсан, шээсний шинжилгээ яагаад хэтэрхий удав. Дэлхийн бусад орны тамирчдаас нэгээс нь допинг илэрлээ гэхэд стандартын өчнөөн алдаануудтай байвал Олон Улсын Спортын Арбитрын шүүхэд хандаад хангалттай ялна.
Гэхдээ Вада буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг Монада шиг алдаанууд гаргадаггүй юм л даа. Телевизийн нээлттэй хэлэлцүүлэгт орж чадахгүй. Монадагийн гаруудтай тулах боломж гарахаар нь би Монадагийн ирсэн гаруудтай нь ном хаялцъя гэж хуралд суусан. Вада код дүрмээ мэдэхгүй, асуултуудад зөв хариулж чадахгүй дээд байгууллага ВАДА-гаа үгүйсгэсэн юмнууд ярьсаар байлаа. 2 өдрийн хурал ажлаа мэддэггүй Монадад давхар сургалт орлоо доо. Надад ярих боломж тун бага байлаа. Хурлын дэгээрээ хүлээцтэй хандлаа. Намайг зориуд өдөж хурлаас хөөлгөх гэж удаа дараалан оролдлоо доо” гэсэн байна.
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

07/02/2026

Уранзаяа: “Хүүхдээ тоодоггүй” хэмээн экс нөхөртөө ханджээ

07/02/2026

МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг “Ардын жүжигчин” цолоор шагнана

07/02/2026

1 сэтгэгдэл

  1. зочин on 05/02/2024 14:39

    Үхтэл шүүхдэлцээч.заваан юмнуудыг нугасал нугасал…

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

07/03/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

07/03/2026

Үндэсний их баяр наадмын билет зарна гэж 2 сая 200 мянган төгрөгийн залилжээ

07/03/2026

УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

07/02/2026

Уранзаяа: “Хүүхдээ тоодоггүй” хэмээн экс нөхөртөө ханджээ

07/02/2026

МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг “Ардын жүжигчин” цолоор шагнана

07/02/2026

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.