Дуучин, жүжигчин, комедиан, газар тариаланч Зоорийд оролдож үзээгүй салбар нь спорт л байсан гэж хэлж болно. Тэгвэл 40 хүрэхээсээ өмнө залуу насны эрч хүчээрээ бадарч яваа дээрээ тэрбээр бүхнийг туршиж үзэхээр шийдсэн бололтой шүү. Энэ удаад үндэсний спорт болох бөхийн спортыг онилжээ. Зодог шуудаг өмссөн байгаагаас үзэхэд наадмаар зодоглох нь уу гэлтэй.

Үндэсний бөхөд биеийн том жижиг хамаагүй, уран мэх хийж, үзэгч түмнээ баясгах л үүрэгтэй. Тэгэхээр жижиг биетэй Зоорий уран мэхийг үзүүлж, наадамчин олноо баясгах магадлалтай.
За ямартай ч дуучин, жүжигчин, комедиан эрийн бөх төрх нь нэг ийм харагдаж байна.

