Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

    06/24/2026

    “Favway” нэгдлийн жүжигчин С.Номин хоёр дахь хүүхдээ тээж байна

    06/24/2026

    Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

    06/24/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ELFC гэх коиноор иргэдийн мөнгийг угаасан албан тушаалтны хэргийг шүүх хэлэлцэнэ
Мэдээ

ELFC гэх коиноор иргэдийн мөнгийг угаасан албан тушаалтны хэргийг шүүх хэлэлцэнэ

Эрхэм админBy Эрхэм админ10/02/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголчуудын нэг хэсэг хошуурч дагасан коинтой холбоотой, бусдын хөрөнгийг залилсан байж болзошгүй үйлдлүүдийг цагдаагийн байгууллага шалгаж, заримыг нь шүүхэд шилжүүлээд буй билээ. Гэвч шүүх, шүүгч нар энэ төрлийн хэргийг шийдвэрлэх туршлагагүйгээс үү, эсвэл ooр шалтгаан байдгаас уу, нэгийг нь ч шийдвэрлээгүй гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт яллагдагчаар татагдсан “Ихбит” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч шүүгч Т.Батжаргал прокурорын хянал тад буцаасан.

Тус шүүхэд ELFC гэх нэртэй коин гаргаж, бусдын хөрөнгийг татан төвлөрүүлж мэхэлсэн хэрэгт холбогдсон А.Сумъяабатад холбогдох хэргийг хянан хэлэлцээд бас нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаагаад байсан юм. Шүүгчийн захирамжийг эсэргүүцэж Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Чимэдцэеэ нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өчигдөр хэлэлцлээ. Улмаар анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын прокурорт буцаах захирамжийг хүчингүй болголоо. Ингэснээр ELFC гэх коиныг гаргагч, “Элф эдүкэйшн” ХХК-ийн дэд захирал А.Сумъяабатын гэм буруутай, эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэх ёстой болж байна. “Элф эдүкэйшн” ХХК-ийн удирдлагууд нь өөрсдийн гаргасан ELFC нэртэй коиныг биржээр дамжуулан арилжаалахдаа виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх дотоод мэдээллийг ашиглан нууцаар арилжаанд оролцож мөнгө угаан 1.2 тэрбум төгрөгийн ашиг олсон хэмээн буруутгагдаж буй. Тэд анхдагч зах зээлийн арилжаанд оролцсон 4700 гаруй хүнийг хууран мэхэлсэн хэмээн яллагдагчаар татагдсан байдаг. Уг хэрэгт А.Сумъяа батаас гадна дээрх компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Батжинг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Гэвч Б.Батжин мөрдөн шалгах ажиллагаанаас оргож, хилээр гарч явсан учраас үйлдлийг нь тусгаарлан А.Сумъяабатад холбогдох үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.19-2.2-ын “Албан тушаалаа ашиглаж виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашигласан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан аж.

Ташрамд дурдахад, иргэд коин хэмээн хошуурч, хадгаламждаа байсан болон үл хөдлөх хөрөнгөд оруулсан төгрөг, валютаа үнэ цэн нь тодорхойгүй цахим мөнгө болгон хувиргаж, хэдхэн хүнд өгөөд авч чадаагүй тохиолдол олон. Эх сурвалжуудын мэдээлснээр 70 орчим коинд иргэд 900 орчим тэрбумын хөрөнгөө оруулсан гэдэг.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

06/24/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа

06/22/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

06/24/2026

“Favway” нэгдлийн жүжигчин С.Номин хоёр дахь хүүхдээ тээж байна

06/24/2026

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

06/24/2026

КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

06/24/2026

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ бүтэц бүрэлдэхүүн

06/23/2026

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлнэ

06/23/2026

Монголын үзэсгэлэнт жүжигчин Ж.Номингэрэл Солонгос одтой андуурагдах шахав уу?

06/23/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.