Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Бригадын генерал Ц.Жавхланбаатарын холбогдсон хахуулийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
Гэмт хэрэг

Бригадын генерал Ц.Жавхланбаатарын холбогдсон хахуулийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Эрхэм админBy Эрхэм админ10/22/2024Updated:10/22/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын I орлогч даргаар ажиллаж байгаад 2021 оны есдүгээр сард чөлөөлөгдсөн бригадын генерал Ц.Жавхланбаатарын хахуулийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцэх гэж байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугийн хурлыг товлох эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсэхийг шийдэх юм.

Хэргийг эргэн сануулахад,  Ц.Жавхланбаатар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа дэд ахлагч Т.Г-г Афганистанд олон улсын цэргийн эвслээс явуулж асан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны ХБНГУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх XI ээлжийн цэргийн багт багтаасныхаа “төлбөрт” 4.5 сая төгрөг бусдаар дамжуулан авсан хэмээн буруутгагдаж байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2021 оны хавар бригадын генерал цол хүртсэн түүнд прокуророос Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн “Нийтийн албан тушаалтан хахууль авсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж.

Бригадын генерал Ц.Жавхланбаатарийн хувьд үүнээс өмнө нь мөн  хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон юм. Тодруулбал,

  • Х.Баттулгыг ерөнхийлөгч байхад түүний зарлигаар ЗХЖШ-ын орлогч даргаар томилогдохоосоо өмнө тэрбээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн даргаар хурандаа цолтой ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан, эд хөрөнгө залилсан хэрэгт холбогдон цагдаа, АТГ-ын үүдийг сахиж байсан юм. Тодруулбал, зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн ахлагч Б.Т-ыг энхийг сахиулах ажиллагааны цэргийн багт багтаана хэмээн 2018 оны гуравдугаар сард 3.5 сая төгрөг авсан боловч явуулаагүй хэмээн ар гэрийнхэн нь гомдол гаргасны дагуу шалгаад яллагдагчаар тооцон 2019 оны аравдугаар сард эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх санал гарган прокурорын хяналтад шилжүүлж байв. Гэвч тухайн үед прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан юм.
  • Мөн Ц.Жавхланбаатар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэст Эрүүгийн хуулийн 17.3-т заасан бусдаас их хэмжээний мөнгө залилан мэхэлсэн хэрэгт шалгуулсан. Мөн л энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө хэмээн 10 сая төгрөг залилан мэхэлсэн байж болзошгүй хэмээн цагдаагийнхан шалгаж байхад нь прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
  • Үүнээс гадна тэрбээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дахь гэртээ агсам тавьж, эхнэрийгээ ална хэмээн хутга барин дайрчээ. Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн дуудлагын дагуу очиж түүнийг Эрүүлжүүлэх байрандаа саатуулсан аж. Маргааш нь түүнд Зөрчлийн тухай хуулийн 6.20-7 дахь хэсгийн “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгасан байна.

Удаа дараа гэмт хэрэгт холбогдож байсан бригадын генерал Ц.Жавхланбаатартай хамт Ж.Даваажаргал гэгч яллагдагчаар татагдан өнөөдөр хамт шүүгдэгч болоод байна. Шүүхээс хэргийг хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа

гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.