Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Таны амьдралд томоохон өөрчлөлтийг авчрах 7 зүүд
Зөвөлгөө

Таны амьдралд томоохон өөрчлөлтийг авчрах 7 зүүд

admin123By admin12303/13/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хачирхалтай санагдаж болох ч, заримдаа бид ирээдүйд болох томоохон үйл явдлыг зөгнөж зүүдэлсэн байх нь бий. Зүүдэндээ анхаарал хандуулснаар, ирж болох таагүй үйл явдлаас өөрийгөө болоод ойр дотны хүмүүсээ хамгаалж ч болдог байна. Харин бид энэ нийтлэлээрээ таны амьдралд томоохон өөрчлөлтийг авчрах 7 зүүдний учрыг тайлах болно. Та бүхэн тухлан сууж таалан болгооно уу.

Зүүд зүүдлэх нь ямар учиртай вэ?

Зарим хүний зүүд нь маш зөнтэй байдаг шүү дээ. Энэ нь нөгөөтэйгүүр унтаж байхдаа нөгөө ертөнцтэй холбогдож, урьдаас болох үйл явдлыг зүүд, зөнгөөрөө мэдэж байх талтай. Гэвч бүх зүүдийг ийн тайлбарлах хэцүү. Учир нь бид хэт их ажиллах, бодох, стресстэх үед тэр нь зүүдээр илэрч болно. Мөн яг л бодит мэт, сэрсэний дараа ч мартагдахгүй байх зүүдүүд илүү учир утгатай байх магадлал өндөр юм.

Бүтүү орчинд унтаж байх

Ямар нэгэн битүүмжилсэн хаалттай орчинд унтаж байгаагаар өөрийгөө зүүдлэх нь таны амьдралд удахгүй маш төвөгтэй асуудал тохиохыг зөгнөдөг. Мөн хэрэв та тухайн зүйлийг яаж ч хичээгээд онгойлгож чадахгүй бол, маш үг, үйлдэл бүрээ анхаарч, болгоомжтой байхыг хичээгээрэй. Эс бөгөөс яг л хавханд орсон амьтан мэт, асуудал улам бүр даамжирч мэднэ.

Хэн нэгэн залгаж, зурвас илгээх

Хэн нэг хүн тань руу залгах, зурвас илгээж байгаа боловч, та тухайн хүнийг хэн болохыг нь мэдэж чадахгүй байгаа бол, таны амьдралд тун удахгүй гэнэтийн бэлэг, учрал тохиохыг зөгнөж байна. Тиймээс удахгүй болох сайхан зүйлийн төлөө гэрэл цацруулан инээмсэглээрэй!

Онгоцоор гадагшаа нисэх

Зүүдэндээ хаа нэг тийшээ аяллаар явах, онгоцоор нисэж буйгаар зүүдэлвэл, таныг ямар нэг азанд бус зөвхөн өөртөө итгэж, илүү их хичээх хэрэгтэйг сануулна. Тэгэж чадвал, таны амьдралд томоохон өөрчлөлт гарах аж.

Хуурцаг зүүдлэх

Хуурцаг зүүдлэх нь таныг өөрийнхөөрөө байж, бусдын үгийг хэт дагахгүй байхыг сануулна. Одооноос эхэлж хэн нэгний төлөө бус, өөрийнхөө төлөө амьдраад үзээрэй

Зам дээр унтах

Хэрэв таны унтаж байгаа зам дээр ямар нэгэн саад, машин, хүн байхгүй бол та өөрийгөө явах ёстой замаараа явж байна хэмээн ойлгож болно. Харин эсрэгээрээ бартаа саад ихтэй, хүн хөдөлгөөн ихтэй бол таны сонгосон зам илүү бартаатай, хүнд байгааг илтгэдэг.

Цэцэгтэй холбоотой зүүд

Цэцэг нь ойрын ирээдүйг зөгнөдөг. Нөгөөтэйгүүр таныг болоод өнгөрсөн зүйлстэй нэг их зууралдахгүй байхыг сануулах нь бий. Магадгүй амьдралаа шинээр эхэлж, шинэ хүмүүстэй учрах хэрэгтэй ч юм бил үү?

Ус зүүдлэх

Ус уух, живэх эсвэл баннтай усанд орох, эсвэл гал дээр ус буцалж байх зэрэг устай холбоотой зүүдүүд нь тайван байдлын бэлэг тэмдэг. Таны амьдралд хичнээн хүнд хэцүү зүйлс тохиолсон ч аль болох тайван байж, илүү ухаалаг байхыг сануулдаг.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
admin123

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Наймдугаар сарын ордуудын зурхай

08/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.