МАН-ын Удирдах зөвлөлийн (УЗ) хурлаар УИХ-ын даргад нэр дэвшигчийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй уйлжээ.

УИХ-ын даргыг УЗ-ын хуралд оролцогчдын 90 хувийн саналаар дэмжин тодруулсан байна. Гэвч энэхүү шийдвэрийн цаана МАН доторх санал зөрөлдөөн нэлээд гүнзгийрсэн байдал ажиглагдаж байгаа бөгөөд нам дотор 30/38 гэсэн харьцаатай хуваагдал үүссэн гэх мэдээлэл байна.
Уг үйл явдалыг нам доторх зөрчил, фракц хоорондын өрсөлдөөнтэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь А.Ариунзаяа гишүүний сэтгэлзүйд хүчтэй нөлөөлсөн байж болзошгүй.
Мөн тэрбээр МАН-д гурван үеэрээ харьяалагддаг, намдаа үнэнч улстөрчдийн нэг хэмээн яригддаг. Тиймээс түүний нулимс нь зөвхөн тухайн агшны сэтгэл хөдлөл бус, намынхаа төлөөх хандлага, дотоод нөхцөл байдалд санаа зовниж буй илэрхийлэл бололтой
