Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаан боллоо. Хурлаар “Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж хурал дахь МАН-ын бүлгээс Ичинноровын Баттөгсийг дэвшүүлснийг хуралдаанд оролцсон 40 төлөөлөгчийн 100 хувийн саналаар дэмжиж, томилуулах саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлэхээр боллоо.
