УИХ-ын гишүүн асан, Монгол төрийн сайд асан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, зохиолч, Архангай аймгийн Бөх Билэгт бөхийн дэвжээний тэргүүн Жамъянгийн Мөнхбатад Монгол Улсын түүх, тусгаар тогтнолын тухай өгүүлсэн “Түүх мартахгүй”, “Долоон бурхан харвадаггүй” зэрэг кино зохиол бүтээснийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаа ТӨРИЙН СОЁРХОЛ хүртээхээр болжээ.

