АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа.
Мөн Монгол Улсын Начин цолны болзол хангасан Н.Амгаланбаатарыг Land Cruiser 300 автомашин болон 100 сая төгрөгөөр цолыг мялаалаа.
Монгол Улсын Даян Аварга Б.Орхонбаяр болон Монгол Улсын Начин Н.Амгаланбаатарын багш Монгол Улсын Харцага, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүйг Land Cruiser 300 автомашинаар шагналаа.

