Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Фото сурвалжлага: Бурхан багшийн рэнсрэлийг Гандантэгчинлэн хийдэд заллаа
Фото

Фото сурвалжлага: Бурхан багшийн рэнсрэлийг Гандантэгчинлэн хийдэд заллаа

coolНийтэлсэн: cool04/05/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд Бурхан багшийн рэнсрэлийг залах ёслол боллоо. Энэхүү рэнсрэлийг Энэтхэг улсын Дармасала хотоос залж ирсэн бөгөөд Ховд аймгийн Ганданпунцагчойлон хийдэд босгох 18 метр өндөр Майдар бурхны шүншигт зориулан Жадо Рэнбүүчи өргөн барьжээ. Рэнсрэлийг өнөөдрөөс эхлэн 8 дугаар сарыг хүртэл Гандантэгчинлэн хийдэд залж сүсэгтэн олонд мөргөж, залбирах боломж олгож байгаа юм.

Бид энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай ярилцлаа.

-Гандантэгчэнлин хийдэд залж буй “Рэнсрэл” ямар учиртайг тайлбарлаж өгнө үү?

-Өнөөдөр билэг дэмбэрэлтэй сайхан өдөр тохиож байна. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд бурхан багшийн “Рэгсрэл”-ийг заллаа. Эртний түүхт Бирм /Мьянмар/ улсад Бурхан багшийн чандарын хэсэг хадгалагдаж байсан. Тэгээд Далай багшид өргөсөн байдаг. Тэгвэл Далай багшаас энэхүү Рэнсэлийг Ховд аймаг дахь Ганданпунцагчойлин хийдэд залаарай хэмээн хайрласныг залж ирээд байна.

-Тэгэхээр хэсэг хугацаанд Гандантэгчинлэн хийдэд залаад Ховд аймгийн Ганданпунцагчойлин хийд рүү зална гэсэн үг үү?

-Ирэх наймдугаар сар хүртэл Гандантэгчинлэн хийдийн Идга Чойнзинлиндацанд залаад Ховд аймгийн Ганданпунцагчойлин хийдэд зална. Ховд аймаг дахь энэ хийд бол маш том цогц бүтээн байгуулалт хийсэн, 108 суваргатай. Баруун Монголын соёлын төв гэж болно. Тэнд маш олон хүн очиж эргэл мөргөл хийдэг, шашны хуучны уламжлал, зан заншил, соёлоо хадгалж үлдэх, хойч үедээ сурталчилж таниулах чиглэлээр орчин цагт олон ажил зохион байгуулж байхыг зорьж энэ хийдийг бүтээсэн. Монголын хавтгайд байгаа бүх хүн оролцож, Ховдын сүмийг босгосон. Эх орны хамгийн зүүн хязгаараас Сүхбаатар аймгийнхан ч оролцсон, ингээд Монголын бүх аймгаас буян ном бодсон хүмүүс өргөл өргөж, 108 суваргатай цогц хийдийг бүтээсэн. Энэ жил 10 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд хийдийг бүтээгчид ариун дагшин газруудаар явж, Энэтхэгт очиж Далай багшийн ордонд бараалхан айлтгал өргөсөн байдаг. Энэ хооронд Бирм улсаас айлтгасан Бурхан багшийн Рэнсэлийг хийддээ залаарай хэмээн хайрласан учиртай юм. Үүнийг нь Жадо Рэнбүүчий тэргүүтэй лам нар очиж Монголд залж ирээд байна. Жадо Рэнбүүчий бол Монголын иргэн болсон лам. Рэнсэлийн учир утгыг өөрөө тайлбарлан бичиж, тамгалж ирүүлсэн байгаа.

-Ховд аймагт залах үед ямар үйл явдал болох вэ?

-Тэр үед 18 м өндөр бурхан бүтээнэ. Энэ бурханыг амилуулах шүншигт “Рэнсрэл” оролцох юм. Энэ утгаар залж ирсэн. Тэгэхээр Монголын сүсэгтэн олон маань энэ гүн утга учир бүхий “Рэнсрэл”-ийг Гандантэгчлэнлин хийдийн адис жанлав шингэсэн олон бурхадын дунд залж байгаа үед нь эргэл мөргөл хийж, буян хурааг гэж Идга Чойнзинлин дацанд залж байна. Олон нийт, нийслэлийн иргэд бурхан багшийн нандин шүншигт “Рэнсрэлд” мөргөж, адис жанлав авах бүрэн боломжтой.

Бурхад гэгээнтнүүд урт хугацааны турш энэрэнгүй сайхан сэтгэл, бүтээлч зөв ухамсрыг хөгжүүлсний эцэст төгс гэгээрлийн хутгийг олж, эгэл жирийн хүмүүний биенээс хэтийдсэн хосгүй гайхамшигт лагшингийн эрдмийг олдог болно. Энэ бүгдийн биелэл нь рэнсрэл юм. Рэнсрэл гэдэг нь бурхан багш болон бурхны шашны ихэс мэргэд, бүтээлчийн лагшин шүтээнээс өөрөө үржин гардаг онцгой сонин эрдэнийн шүтээн юм.

Өнөөдөр залж буй энэхүү Рэнсрэл нь Бурхны шашин ихэд дэлгэрч байсан Бирм улсад мянгаад жилийн тэртээх эртний нандин, хуучин суварган дотор оршиж байсан түүхтэй агаад гарал үүсэл нь маш тодорхой уг рэнсрэлийг Синха Намдол Рэнбүүчигээс Жадо Рэнбүүчид ариун сүсэгт сэтгэлээр өргөн барьж байжээ. Машид нандин, адис жанлав ихтэй энэхүү Рэнсрэлийг Жадо Рэнбүүчи багш Ганданпунцагчойлон хийдийн шүтээн Алтан Майдар бурхныг бүтээх буяны их үйлсийг даган баясаж Бодь суварга, Жадонба судрын хамт өргөн барьжээ.

“Рэнсрэлийг харсан хүмүүсийн сэтгэл ихээр ариусаж байдаг бөгөөд арвин сүжиг, сайныг бүтээх их хүч төрнө” хэмээдэг. Нэг ёсондоо Рэнсрэл нь бурхан номын оргилд хүрсэн хүний бие лагшин нь хүртэл тийм хүчтэй агуу эрдэнэ ургуулах чадалтай болдгийн бодит баримт жишээ юм. Бурхан багшийн Рэнсрэлийг ийнхүү залах үйл өмнө нь бурхан багшийн их дүйчин өдрүүдээр хэд хэдэн удаа болж байсан бөгөөд энэхүү Рэнсрэл нь Монгол улсад Ганданпунцагчойлон хийдийн Алтан Майдар бурхны шүншигт байнга залагдах болсноороо онцлогтой.

Бид энэхүү үйл ажиллагаанаас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

фото сурвалжлага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.