Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Олон улсын оюутан залуус цөлжилтийг бууруулах чиглэлээр форумд оролцлоо
Фото

Олон улсын оюутан залуус цөлжилтийг бууруулах чиглэлээр форумд оролцлоо

coolНийтэлсэн: cool06/26/2019Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш. Газрын доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж, цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин сууж байна. Тухайн улс оронд амьдарч байгаа ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдал, эдийн засгийн сөрөг үр дагавар ихсэж, цөлжилтөөс үүдэн гарах хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрээд байгаа аж.

Тиймээс “Ногоон Ази сүлжээ” олон улсын ТББ-аас санаачлан жил бүрийн зургаадугаар сарын 17-нд тохиох Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан форум зохион байгуулсан юм. Тус форумыг МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан сургуультай хамтран зохион байгуулсан бөгөөд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлж, цөлжилттэй бууруулах ажилд идэвхитэй оролцдог болгохыг зорьсон байна.

Монгол орны хувьд цөлжилт нь төр засгийн түвшинд онцгой анхаарах шаардлагатай асуудлын нэг бөгөөд энэ талаар Ус цаг уур, орчны шинжилгээний судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Уур амьсгалын өөрчлөлтийн хэлтсийн дарга, доктор Д.Дуламсүрэн хэлэхдээ “Монгол орны уур амьсгалын өөрчлөлт экосистемт хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл өгье. Өнөөдөр Монгол Улсын Ус цаг уурын сүлжээний хүрээлэнд нийтдээ 320 гаруй станц харуул, нарны цацрагийн мониторинг хийж байна. Цаг уурын байгууллага манай улсад ажиллаж эхэлсэнээс хойшхи 70 гаруй жилийн мэдээлэл байгаа.

Монгол орны агаарын дундаж температур 1940-2018 оноор авч үзэхэд +2.2 хэмээр дулаарсан байгаа. Хамгийн дулаан жил 2007 онд болсон. Монгол орны уур амьсгалын тогтоц нь эх газар луу чиглэсэн байдаг. Энэ нь далай тэнгисээс алслагдмал, далайн түвшнээс дээш 1500 метрт өргөгдсөнтэй холбоотой.

Байгалийн бүсийн олон янзын хэв шинжтэй. Өмнөд хэсэгтээ хур тунадас бага ордог. Хойд хэсэгтээ хур тунадас харьцангуй их буюу 300 мл ээс дээш унадаг. Агаарын температурын хувьд өмнөд хэсэгтээ говь цөлийн бүст хамгийн дулаан байдаг. Агаарын хэмийн үнэмлэхүй их температур цөлийн бүсэд + 44 хэм. Үнэмлэхгүй бага температур – 56 хэм хүрч хүйтэрдэг буюу агаарын температурын хэлбэлзэл маш өндөр байдаг.

Дэлхийн хүн ам өсөлттэй холбоотойгоор хэрэглээгээ дагаад хүлэмжийн хийн агууламж нэмэгдэж, улмаар уур амьсгалын өөрчлөлт явагдаж, улс орнууд харилцан адилгүй дулаарч байгаа. Тиймээс өнөөдөр олон улсын залуучуудын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг ярьж байна. Цөлжилт дэлхийн хаа сайгүй явагдаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд мэдээж хүний нөлөө их байгаа. Түүнийг нөхөн сэргээх арга хэмжээ авахад Монгол улсад хүндрэлтэй байдаг. Энэ талаар хүн болгон яриад байхаас илүү бодлогын чанартай ажил хийж, хэрэгжүүлэх нь их чухал” гэлээ.

Харин МУИС-ийн ХШУИС-ын Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн багш, доктор Б.Цэнгэл хэлэхдээ “Монгол хүний хувьд ногоон хэрэм болсон мод тарих, байгаль орчноо нөхөн сэргээх экологийн боловсрол жаахан дутмаг байдаг. Гэхдээ нэг үеэ бодвол мод тарьдаг хүн маш олон болж байна. Гол нь мод тарьж борлуулж, яаж ашиг орлого олох вэ гэхээсээ илүү цөлжилтөд ямар журмаар нөлөөлөх вэ гэдэг нэгдсэн зөв бодлого хэрэгтэй байна.

Хамгийн гол нь хотын ногоон байгууламжинд цэцэглэдэг мод тарьдаггүй. Өөр нэг чухал зүйл нь мод борлуулж байгаа үзсэгэлэсэн худалдааны асуудал. Тэнд байгаа моднуудын үндэс хэсэг нь зөв хадгалагдсан байх хэрэгтэй. Тэгж байж, дараагийн тариалалтад очоод зөв сайхан ургах уу гэдэг нь хамаардаг. Гэтэл асар үнэтэй шилмүүст модыг авчираад байна.

Мод тарих өдөр сая саяар нь мод тариад байгаа боловч, тэр моддын амьдралын ургах чадвар нь хэр байгаа вэ. Тиймээс мод тарих нэгдсэн бодлого хэрэгтэй байна. Мод тариад 7-8 жил болж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй ямар ч үнэлгээгүй, бодлогогүй яваад байна” гэдгийг онцолж байлаа.

Форумын талаар “Ногоон Ази сүлжээ” олон улсын ТББ-ын гадаад харилцаа, сургалт, сурталчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн А. Цээпилээс тодруулсан юм.

-Энэ удаагийн форумын зорилго, онцлогыг тодруулвал?

-Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх Дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан манай “Ногоон ази сүлжээ” ТББ маань Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан сургуультай хамтраад энэхүү олон улсын форумыг зохион байгуулж байна. Цөлжилтийг бууруулах чиглэлд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэхийг зорьсон энэхүү форумд маань Монгол, БНСУ, ОХУ, Чех Унгар, БНХАУ, БНАСАУ оюутан залуус оролцож байгаагаараа онцлог юм. Оюутан залуус ямар арга хэмжээг хэрэгжүүлвэл Монгол орны цөлжилтийг бууруулах, ямар аргаар хувь нэмрээ оруулах боломжтой вэ гэдгийг ярилцаж, шинэ шинэлэг санаа гаргаж байна. Тэр бүх санааг тухайн жилдээ зохион байгуулах арга хэмжээндээ оруулдаг байхаар ажлаа төлөвлөх юм.

-Цөлжилт гэдэг зөвхөн Монгол Улсын асуудал биш болчихоод байна. Тийм үү?

-Тэгэлгүй яахав. Энэ бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал. Ганцхан Монгол цөлжөөд байгаа юм биш. Дэлхийн зарим улс оронд далайн усны түвшин нэмэгдэх, далайн шуурга дэгдэх, хур тунадасны хуваарь өөрчлөгдөх, хэт халах, хэт хөрөх зэрэг байгалийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэх болсон. Тиймээс тухайн улс орон нөхцөл байдалд тохирсон ямар арга хэмжээ авах боломж байна вэ гэдгийг өнөөдрийн арга хэмжээгээр ярих юм.

П.Нарандэлгэр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.